Хойд бүсийн зөвлөл анхдугаар хуралдааны Булган аймагт болж байна. Энэ үеэр ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү " Хойд бүсийн аймгуудын хувьд харилцаа холбооны үндэсний дэд бүтцийг өргөтгөх, сайжруулах, өрх болгон хамгийн хүртээмжтэй харилцаа холбоотой байх шаардлага үүсэж байгаа. Энэ хүрээнд харилцаа холбооны 1029 хөдөлгөөнт холбооны бааз станц хойд бүсэд байрладаг. 2025 онд ЦХИХХ-ноос шинээр 17 бааз станцыг ашиглалтад оруулахаар ажиллаад явж байна.
Хойд бүсийн бүх сумдад төрийн үйлчилгээний болон хувийн хэвшлийн үйлчилгээний хамтарсан киоск машиныг байршуулж байна. Энд санхүүгийн мэдээлэл, авто тээвэртэй холбоотой мэдээлэл, тоон гарын үсэг авах боломж, мөн эрүүл мэндийнхээ шинжилгээг тухайн иргэн 24 цагийн хугацаанд хэвлээд авах боломжтой төрийн үйлчилгээний киоск машиныг сум болгонд өгч байна. МУ-ын Засгийн газар дижитал шилжилтийн 3 тулгуурт бодлогыг гаргаж ажиллаж байгаа. Үүний 3 дахь бодлого нь хойд бүсийг дижитал эдийн засгийн бүтээх чиглэлд Эрдэнэт хотод мэдээллийн технологийн ХАБ байгуулах зураг төслийн ажлыг энэ жил дуусгаж байна. Экспортыг нэмэгдүүлэхийн тулд хамгийн сэрүүхэн байдаг хойд бүсэд олон улсын өгөгдөл хадгалах дата төвийг байгуулах ажлын зураг төсвийг эхлүүлж байна. Ингэснээр Монгол Улс дата төв дээрээ олон улсын мэдээллийн технологийн компанийн өгөгдлийг хадгалах, экспорт хийх боломж нэмэгдэнэ. Мөн ирэх 9-р сарын 1 гэхэд Монгол Улсын бүх сум шилэн кабелиар холбогдсон байна. Интернетийн хүчин чадлыг 10 дахин нэмэгдүүлэхээр ажиллаж байна." гэв.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!