УИХ дахь Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдлаа. Хуралдаанаар Улсын Их Хурлын 2024 оны 38 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонслоо.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: Жирэмсэн эмэгтэйчүүд төрөх эмнэлгүүдээр очоод бараг 40 хувь нь кесарево аргаар төрж байна. Уг нь байгалаараа өөрөө төрөх ёстой. Өвчний шалтгаанаас болоод заавал хагалгаа хийлгэх бол ЭМДС-аас бараг 600-аад мянган төгрөгийг нь төлж байгаа. Өөрөөрөө төрвөл сангаас 200 мянга хүрэхгүй төгрөг төлдөг. Даатгалын сангийн мөнгийг хэмнэж, зөв зарцуулах боломж байна. Хэрэв тухайн хүн өвчний шалтгаангүйгээр өөрөө хүсээд кесарево хагалгаагаар төрөе гэж байгаа бол даатгалаас 190 мянган төгрөгийн хөнгөлөлтөө аваад 400 мянган төгрөгийн зөрүүгээ төлөх хэрэгтэй. ЭМДҮЗ ийм шийдвэрүүдээ яаралтай гарга. Эрүүл мэндийн даатгалын сан эрсдэлийн сан болохоос гоо сайхныг даах гэж мөнгө төлдөггүй шүү.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!