Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг Байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс болгон хөгжүүлнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 32 секунд

Хойд бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Булган аймгийн спорт цогцолборт болж байна. Хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Бүсчилсэн хөгжлийн реформ“ сэдвээр илтгэл тавилаа.

Тэрбээр илтгэлийнхээ эхэнд олон улсын геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалан манай улсад үүсэж буй эрсдэл, эдийн засгийн одоогийн нөхцөл байдал, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогын талаар танилцуулав.

Хойд бүсэд Булган, Орхон, Хөвсгөл аймаг багтдаг. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд Хойд бүсийг Байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс болгон хөгжүүлэхээр тусгажээ. Ерөнхий сайд “Хойд бүсийг хилийн боомтуудтай холбох боломж, бусад бүстэйгээ эдийн засгийн интеграцид ороход чиглэсэн төслүүдийг дэд бүтцийн болон эдийн засгийн ач холбогдлоор эрэмбэлж хэрэгжүүлэх нь чухал” гэдгийг онцоллоо.

Тус бүсэд Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр, “Мөрөн” 4С ангиллын нисэх буудал, Эгийн голын усан цахилгаан станц зэрэг томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ.

Анхдугаар хуралдаанаар бүсийн зөвлөлүүдийн хэвийн үйл ажиллагааг хангах, бүсийн хөгжлийн бодлоготой салбарын төлөвлөгөөг нийцүүлэх, бүсүүдийг хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, зорилтот хөтөлбөртэй болгох, бүсийн хөгжлийг дэмжих, бизнес эрхлэх таатай орчин бүрдүүлэх талаар хэлэлцэж санал дүгнэлт гаргах юм.

Х.Тэмүүжин: УИХ-ын танхимын толгой дээр гарч суудаг Ерөнхий сайдын суудлыг буулгах шаардлагыг УИХ-ын даргад гаргана
Х.Тэмүүжин: УИХ-ын танхимын толгой дээр гарч суудаг Ерөнхий сайдын суудлыг буулгах шаардлагыг УИХ-ын даргад гаргана
 
Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч  Александр Ван дер Беллен гэргийн хамт Монголд ирлээ
Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен гэргийн хамт Монголд ирлээ
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!