Үе үеийн эрх баригчид, хотын захирагч нар түгжрэлийн түгжээг тайлах олон төсөл хөтөлбөр санаачилсан ч өнөөдрийг хүртэл бүтэлтэй болоогүй нь нууц биш. Хэдий автомашины импорт, хотын дугаар олголтыг хязгаарласан ч өнөөдөр түгжрэл бодитоор буураагүй байна. Улаанбаатар хотод амьдарч буй иргэдийн хувьд 37.6 хувь нь замын түгжрэл өнгөрсөн жилийнхээс нэмэгдсэн гэж үзсэн бол 22.6 хувь нь түгжрэл хэвэндээ байгаа гэж судалгаанд хариулсныг судлаач Б.Энх-Очир тайландаа дурджээ.
Эн Ар Си Си ХХК-иас хэрэглэгчийн итгэлийн индексийг улирал тутамд танилцуулдаг. Энэ удаа иргэдийн худалдан авах чадвар, эдийн засгийн хүлээлтээс гадна замын түгжрэлийн талаар судалж, үр дүнг нь танилцуулсан юм. Иргэдийн зүгээс түгжрэлийг бууруулахын тулд зам дэд бүтцийг шийдэх тухай 38.4 хувь нь санал гаргажээ. Мөн 12.4 хувь нь нийтийн тээврийг сайжруулах, 5.4 хувь нь замын хөдөлгөөний зохицуулалтыг сайжруулах шаардлагатай гэж үзжээ.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!