Ерөнхий сайд Булган аймгийн төв талбайд зохион байгуулагдаж буй “Түншлэл-Хамтын ажиллагаа” үзэсгэлэнтэй танилцлаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 55 секунд

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хойд бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдааны хүрээнд Булган аймгийн төв талбайд зохион байгуулагдаж буй “Түншлэл-Хамтын ажиллагаа” үзэсгэлэнтэй танилцлаа.

Үзэсгэлэнд Булган, Орхон, Хөвсгөл аймгийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч, хоршоо болон өрхийн үйлдвэрлэгчид бараа, бүтээгдэхүүнээ дэлгэжээ.

Булган аймгийн Сайхан сумын иргэн Дөлгөөнтамирын гэр бүл 2016 оноос хойш жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлж, уламжлалт айраг, борц зэрэг бүтээгдэхүүн боловсруулан, сүлжээ дэлгүүрүүдээр борлуулж байгаагаа Ерөнхий сайдад танилцуулав.

Уг арга хэмжээ нь орон нутгийн аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын хамтын ажиллагаа, түншлэлийг бэхжүүлэх, брэнд бүтээгдэхүүнээ таниулах, сайн туршлагаа хуваалцах, аж ахуйн нэгж, байгууллагуудын уялдааг сайжруулах зорилготой юм.

М.Энхболд: Төрийн ордонд зургийг минь байрлуулж буй нь их хувь тавилан
М.Энхболд: Төрийн ордонд зургийг минь байрлуулж буй нь их хувь тавилан
 
ХОМ: МХБХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдсон Ц.Анандбазар 7,6 тэрбумын 3 ОРОН СУУЦ, 3,8 тэрбумын ХАДГАЛАМЖТАЙ бөгөөд жилдээ улсад 135 тэрбум төгрөгний ТАТВАР төлдөг
ХОМ: МХБХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдсон Ц.Анандбазар 7,6 тэрбумын 3 ОРОН СУУЦ, 3,8 тэрбумын ХАДГАЛАМЖТАЙ бөгөөд жилдээ улсад 135 тэрбум төгрөгний ТАТВАР төлдөг
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!