1400 харваач цэц мэргэнээ сорьж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд

"Хангарди" үндэсний шагайн харвааны тэмцээнийг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн биеийн тамир, спортын газар, Монголын Шагайн харвааны холбоо хамтран зохион байгуулж байгаа юм. Тэмцээнд ахмадын 28, өсвөр үеийн 28, идэрчүүдийн 114, нийт 171 багийн 1400 харваач оролцож, цэц мэргэнээ сорьж байгаа бөгөөд хоёр өдөр үргэлжлэх аж.

Шагайн харваа нь дэлхий дахинд монгол түмний өв уламжлалыг сурталчилсан, эрчүүдийн ур ухаан, анхаарал сэрэмжийг шалгасан спорт билээ.

Энэхүү тэмцээнийг зохион байгуулж буй гол зорилго нь зөвхөн харвах, өрсөлдөхөд бус, харин шагайн харваанд шингэсэн жудаг ёс, хүлээцтэй байдал, ахмад үеэ хүндэтгэх, хүүхэд залууст энэхүү спортыг сурталчилан таниулах, өвлүүлэх бөгөөд шагайн харваа сонирхдог иргэдэд нээлттэй аж.

“Хангарди” үндэсний шагайн харвааны тэмцээнд 1400 харваач оролцож, цэц мэргэнээ сорьж байна
“Хангарди” үндэсний шагайн харвааны тэмцээнд 1400 харваач оролцож, цэц мэргэнээ сорьж байна
 
Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн, Цагааннуур суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна
Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн, Цагааннуур суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!