Нохойгоо уялгүй орхиж бусдад хохирол учруулбал эзэнд нь хариуцлага тооцно

Огноо
Унших
1 минут 7 секунд

Иргэдийг өнөөдөр болон маргааш Богд ууланд гарахгүй байхыг Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас мэдээллээ. Учир нь зэрлэгшсэн нохой, муурыг барих болон устгал хийж гүйцэтгэх юм байна. Тиймээс иргэдийг тэжээвэр нохойгоо байнгын хараа хяналтдаа байлгаж, бусдад гэм хор учруулахаас урьдчилан сэргийлэх үүрэгтэй тул хуульд заасан хугацаанаас бусад тохиолдолд байнга уяатай байлгах тал дээр анхаарч хамтран ажиллахыг санууллаа. Мал, амьтны эрүүл мэндийн тухай" хуульд заасны дагуу нохойгоо уяагүй байлгаснаас гарах хариуцлагыг тухайн нохойн эзэн өөрөө хариуцах юм. Мөн уриан дулаан цаг ирж буйтай холбоотойгоор зуслангийн бүс, ногоон бүсэд амрагч иргэдээс ирсэн гомдлын дагуу зэрлэгшсэн нохой, муур барих ажлыг эхлүүлээд байна. Энэ хүрээнд зэрлэгшсэн нохой, муурыг түр байрлуулах асрамжийн газрыг ашиглалтад оруулсан байна.

Ирэх сард 6 нам, нэг эвсэл нийт 7.4 тэрбум төгрөгийн санхүүжилт төрөөс авахаас МАН 2.8 тэрбум төгрөг буюу хамгийн өндөр санхүүжилтийг авна
Ирэх сард 6 нам, нэг эвсэл нийт 7.4 тэрбум төгрөгийн санхүүжилт төрөөс авахаас МАН 2.8 тэрбум төгрөг буюу хамгийн өндөр санхүүжилтийг авна
 
ХОМ: МХБХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдсон Ц.Анандбазар 7,6 тэрбумын 3 ОРОН СУУЦ, 3,8 тэрбумын ХАДГАЛАМЖТАЙ бөгөөд жилдээ улсад 135 тэрбум төгрөгний ТАТВАР төлдөг
ХОМ: МХБХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдсон Ц.Анандбазар 7,6 тэрбумын 3 ОРОН СУУЦ, 3,8 тэрбумын ХАДГАЛАМЖТАЙ бөгөөд жилдээ улсад 135 тэрбум төгрөгний ТАТВАР төлдөг
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!