Н.Ганибал: Х.Баттулга хийсэн, бүтээсэн зүйлтэй, хийж бүтээх их хүсэл эрмэлзэлтэй хүн

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 12 секунд

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал "Өдрийн сонин"-д өгсөн ярилцлагадаа Ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн Х.Баттулгын нэр холбогдоод буй "Төгрөг нуур"-ын ордтой холбоотой асуудалд байр сууриа илэрхийлжээ.

Энэ тухай тэрбээр "Х.Баттулга бол хийсэн бүтээсэн зүйлтэй, хийж бүтээх их хүсэл эрмэлзэлтэй хүн. Магадгүй зарим асуудалд алдаатай зүйл байгаа бол хуулийн байгууллага шалгаж, хууль дүрмийн дагуу явах нь зөв. Манай нам байгуулагдсанаас хойших 35 жилийн хугацаанд АН-аас төрийн өндөр албыг хашиж байсан хүмүүс бүгд өөрсдийн цаг үедээ үүргээ маш сайн гүйцэтгэсэн. Тэдгээр хүмүүсийн хувийн алдаа дутагдлыг бид шүүдэг байгууллага биш. Үүнийг Монгол Улсын хууль, шүүхийн байгууллага шүүнэ. МАН улс төрийн соёл суух болоогүй байна. Хув хүний алдааг Монголын ардчиллын алдаа мэт ойлгуулах гэдэг. Энэ бол тусдаа ярих сэдэв. Удахгүй ярина" гэжээ.

Монголд тоглолтоо хийх гэж буй алдарт BIG BANG хамтлагийн гишүүн Тэ-Яны талаарх сонирхолтой баримтууд
Монголд тоглолтоо хийх гэж буй алдарт BIG BANG хамтлагийн гишүүн Тэ-Яны талаарх сонирхолтой баримтууд
 
ХАНШ:  Ам.доллар чангарч  3605 төгрөгтэй тэнцэв
ХАНШ: Ам.доллар чангарч 3605 төгрөгтэй тэнцэв
Сэтгэгдэл (10)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!