“Бүсийн зөвлөл анхдугаар хуралдаан”-ыг бүс тус бүрээр зохион байгуулахаар болсны дагуу “Хойд бүсийн зөвлөл анхдугаар хуралдаан” өнөөдөр Булган аймагт болж байна.
Хуралдааны үеэр Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан "Зэс боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ хийгдэж дуусах шатандаа явж байна. Тун удахгүй бид тендер зарлана. Хөрөнгө оруулалтыг 3-4 эх үүсвэрээс татна гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Эрдэнэт ТӨҮГ мөн баяжмалаараа орох байх. Үүнээс гадна зэс хайлуулах цогцолборыг хийх оюуны өмчийн патенттай компани тодорхой хувь оруулах байх. Дийлэнх хэсгийг гадаадын хөрөнгө оруулагчдаас татна гэж ойлгож болно" гэв.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!