Дорнод аймгийн ахлах, дунд ангийн сурагчдыг “My bottle-My health” хөтөлбөрт хамруулж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 16 секунд

“JCI Дорнод” салбар байгууллагаас “Ирээдүй” төслийг Дорнод аймгийн ерөнхий боловсролын сургуулиудад зохион байгуулж байна.

“Ирээдүй” төслийн хүрээнд ахлах, дунд ангийн сурагчдын дунд ус уухын ач тус, өөрийн эзэмшлийн усны савтай байхын зөв хэрэглээг ойлгуулж, энэ талаар мэдлэг, мэдээлэл түгээж байгаа ажээ. “JCI Дорнод” салбар байгууллагаас явуулсан судалгаагаар тус аймгийн өсвөр насны хүүхдүүдийн дунд усны хэрэглээ дутмаг гэсэн дүн гарчээ. Хамгийн ноцтой нь хүүхдүүд худалдааны савтай усыг дундаа дамжуулан хэрэглэдэг гэсэн байна. Дорнод аймгийн 1600 гаруй сурагч оролцсон судалгаанд ердөө 288 сурагч өөрийн гэсэн усны сав авч явдаг гэжээ. Энэ асуудалд дүгнэлт хийж, нэн тэргүүнд Дорнод аймгийн салбар байгууллагын залуус нэгдэж “My bottle-My health” хөтөлбөрийг зохион байгуулж эхэлжээ.

Эрүүл, эерэг ирээдүйг бий болгоход хувь нэмрээ оруулах, хуванцар савны хэрэглээг багасгах, байгаль орчинд ээлтэй дадлыг хэвшүүлэх, эрүүл амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэх зорилготой уг төслийн хүрээнд одоогийн байдлаар Дорнод аймгийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах, дунд ангийн 500 гаруй сурагчид цэвэр усны сав бэлэглэж, усны хэрэглээний талаар мэдлэг, ойлголтыг өгөөд байна. “Хүүхдүүд усны саваа ам дамжуулан хэрэглэж байгаа нь хоол боловсруулах замын олон төрлийн эрсдэл, өвчин үүсгэх аюултай. Бид хүүхдүүдэд зөвхөн усны сав өгөөд зогсохгүй тогтмол хэрэглэх, хэрхэн цэвэрлэх, хамгийн гол нь зуршил болгох нөлөөллийн ажлыг бас давхар хийж байгаа” гэж “JCI Дорнод” салбар байгууллагын “Ирээдүй” төсөл хариуцсан захирал Ш.Дэлгэрсайхан ярилаа.

Цаашид тус аймгийн бүх сургуулийн сурагчдыг энэ хөтөлбөрт хамруулж, сайн туршлагыг бусад аймгуудад түгээн дэлгэрүүлэхийг зорьж байгаа ажээ.

Нохойгоо уялгүй орхиж бусдад хохирол учруулбал эзэнд нь хариуцлага тооцно
Нохойгоо уялгүй орхиж бусдад хохирол учруулбал эзэнд нь хариуцлага тооцно
 
ХОМ: МХБХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдсон Ц.Анандбазар 7,6 тэрбумын 3 ОРОН СУУЦ, 3,8 тэрбумын ХАДГАЛАМЖТАЙ бөгөөд жилдээ улсад 135 тэрбум төгрөгний ТАТВАР төлдөг
ХОМ: МХБХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдсон Ц.Анандбазар 7,6 тэрбумын 3 ОРОН СУУЦ, 3,8 тэрбумын ХАДГАЛАМЖТАЙ бөгөөд жилдээ улсад 135 тэрбум төгрөгний ТАТВАР төлдөг
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!