Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХЭҮК УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанд Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлээ танилцуулж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 0 секунд

Хүний эрхийн Үндэсний Комисс нь жил бүрийн эхний улиралд багтаан Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг боловсруулж, Улсын Их Хуралд хүргүүлдэг. Үүний дагуу өнгөрөгч гуравдугаар сарын 31-нд УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барьсан байдаг. Тэгвэл ХЭҮК өнөөдөр тус илтгэлээ УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанд танилцуулж байна.

Энэ удаагийн агуулгад

-Сонгох, сонгогдох эрх: 2024 оны сонгуулийн үйл ажиллагаа,

-Хүний эрх хамгаалагч өмгөөлөгч, сэтгүүлчийн өнөөгийн нөхцөл байдал,

-Хүний эрх ба цахим технологи,

-Цахим технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийлэл

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийн эрхийн зарим асуудал

-Шударгаар шүүлгэх эрхийн хэрэгжилтийн асуудлууд багтсан байдаг.

Улаанбаатар хотын иргэдийн 2.8 хувь нь замын түгжрэлийг мэдэхгүй
Улаанбаатар хотын иргэдийн 2.8 хувь нь замын түгжрэлийг мэдэхгүй
 
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.