УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд өрсөлдөж, хуулийн шалгуур хангасан намуудад олгох санхүүжилт олгох асуудал Данс мөрдөх журмын тухай хуулийн дагуу 2024 оны долдугаар сараас эхлэн хэрэгжиж буй юм. Өөрөөр хэлбэл Улс төрийн намууд 2024 оны тайлангаа гаргаж, энэ онд санхүүлжилт төрөөс авах юм.
Тэгвэл энэ удаад МАН төрөөс 2.8 тэрбум төгрөг, АН 2.1 тэрбум төгрөг, ХҮН нам 993 сая төгрөг, Үндэсний эвсэл 446 сая төгрөг, Иргэний зориг ногоон нам 455 сая төгрөг, Шинэ нэгдсэн эвсэл 312 сая төгрөг, Үнэн ба зөв нам 250 сая төгрөг нийт 7.4 тэрбум төгрөгийг авахаар байна.
Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 27.3-т “Нийт сонгогчийн нэг ба түүнээс дээш хувийн санал авсан намд төрийн санхүүжилт олгоно.” гэж заасан байдаг. Энэ хүрээнд дээрх нам, эвслүүд төрөөс санхүүжилт авахаар болж буй юм.
Хуульд улс төрийн намууд намын гишүүний татвар, хуулийн этгээдийн хандив, иргэдээс өгсөн хандивын орлогынх нь хэмжээг хоёр дахин нэмэгдүүлснээс илүү хэмжээнээс улс төрийн намын санхүүжилт хэтрэх ёсгүй гэж заасан. Өөрөөр хэлбэл энэ нь төрөөс олгох санхүүжилийн хуульд заасан нэг шалгуур үзүүлэлт юм.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!