Монголд тоглолтоо хийх гэж буй алдарт BIG BANG хамтлагийн гишүүн Тэ-Яны талаарх сонирхолтой баримтууд

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 29 секунд

Big Bang хамтлагийн гишүүн Тэ-Ян нь 1988 оны тавдугаар сарын 18-нд төрсөн. Түүний жинхэнэ нэр нь Dong Young-bae бөгөөд Тэ-Ян бол тайзны нэр нь. Солонгосоор орчуулбал НАР гэсэн утгатай. Харин Япон дахь тайзны нэр SOL аж. Тэ-Яг нь анх Jinusean-ы "A-yo" дууны клипэд тоглосноосоо хойш буюу 12 настайдаа YG Entertainment-ын дор бэлтгэгдэж эхэлсэн байна. 6 жил бэлтгэгдсэний дараагаар 2006 онд Big Bang хамтлагийн гишүүнээр дэбютээ хийжээ.

Бүжгийн чадвар, хоолойны чадлаараа хамтлагийнхнаа тэргүүлдэг Тэ Ян мөн 2019 онд 21 сарын цэргийн албаа дуусгаж, Тэ Сонтой хамт халагдсан юм. Мөн Тэ Ян хамтлагийн залуусаасаа хамгийн түрүүнд эхнэр, хүүхэдтэй болж, фэнүүдээ баярлуулж байжээ. Тэрбээр Солонгосын жүжигчин Мин Хё Ринтэй 2014 онд “1AM” дууныхаа клипний зураг авалтыг хийж байхдаа анх танилцаж, удаан хугацаанд үерхсэний эцэст 2018 онд гэрлэсэн байна.

Хос хоёр бяцхан 2021 онд хүүтэй болж, албан ёсоор зарлаж байсан ч удалгүй хоёр тийш болсон. Дуучин Тэ Ян дэлхийг тойрсон аялан тоглолтоо эхлүүлээд байсан бөгөөд завгүй цагийн хувиарын улмаас хосууд хоёр тийш болсон гэдэг. Дурлалт бүсгүйгээ санасан сэтгэлээ дуу болгон буулгасан тэрбээр энэ үеэрээ "Eyes, nose, lips" хэмээх хит дуугаа зохиожээ. Энэ тухайгаа тэрбээр "Одоо бодоход би болзож байсан туршлагагүй учраас яах ёстойгоо өөрөө ч мэдэхгүй байсан. Тэр маш их сэтгэлээр унасан байх. Тэр үед бид хоёр салсан л даа. Би түүнийг санасан сэтгэлээ шингээн "Eyes, nose, lips" дуугаа бичсэн" хэмээжээ.

Энэхүү дууны ачаар тэр хоёр эргэн нийлж чаджээ. Бүх сэтгэлээ шингээн хийсэн тус дуу нь тэдний замыг эргэн нэгтгэсэн бөгөөд тус дууны клипэнд мөн эхнэр Мин Хё Рин нь тоглодог билээ.

Өнөө, маргаашдаа Богд ууланд алхахгүй байхыг анхаарууллаа
Өнөө, маргаашдаа Богд ууланд алхахгүй байхыг анхаарууллаа
 
ХОМ: МХБХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдсон Ц.Анандбазар 7,6 тэрбумын 3 ОРОН СУУЦ, 3,8 тэрбумын ХАДГАЛАМЖТАЙ бөгөөд жилдээ улсад 135 тэрбум төгрөгний ТАТВАР төлдөг
ХОМ: МХБХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдсон Ц.Анандбазар 7,6 тэрбумын 3 ОРОН СУУЦ, 3,8 тэрбумын ХАДГАЛАМЖТАЙ бөгөөд жилдээ улсад 135 тэрбум төгрөгний ТАТВАР төлдөг
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!