Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр хуралдаж, Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслийг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Дамдинням "Л.Гантөмөр сайдад энэ худалдааны хэлэлцээрээ авч гарах сонирхол байгаа ч юм уу бүү мэд. Үнэхээр л ашигтай юм бол чичирч давхиад байх шаардлагагүй" гэв. Түүний асуултад Эдийн засарг, хөгжлийн сайд Л.Гантөмөр "Яарч тэвдээд байгаа зүйл алга. Гэхдээ би яарахгүй байна гэснээс чамайг энэ хэлэлцээрийг буцаагаад өг гээгүй шүү" гэв.
Түүний илэрхийлсэн байр суурьтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Г.Дамдинням "Намынхаа байран дээр очиж загнаарай, Л.Гантөмөр дарга аа. Аятайхан ажил ярих гэхээр өөдөөс дарвалзаад байх хэрэггүй" гэв.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!