2024 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр "Миний дэлгүүр"-т гарсан галыг унтраахаар ажиллаж байхдаа амиа алдсан Нийслэлийн гал унтраах, аврах 10 дугаар ангийн тасгийн дарга Д.Жанчив агсны эхнэр Б.Ганцэцэг, хүү нар өнөөдөр /2025.04.08/ мэдээлэл хийсэн.
Энэ үеэр "Миний нөхөр Онцгойгийн албанд 25 жил ажилласан. Энэ бол маш урт хугацаа. Өргөсөн тангарагтаа үнэнчээр үүргээ биелүүлсэн. Тэгвэл төр ямар үүрэгтэй вэ. Төр яагаад 25 жил ажилласан иргэнээ үнэлж чадахгүй байгаа юм бэ. Үүнд маш их харамсаж гайхаж байна. Миний хань 7000 гаруй хүний амь насыг аварсан. Ийм л мундаг баатарлаг хүн байсан.
Гавьяа шагнал авах болохоор дарга нар авдаг мөртлөө гал, ус руу ордог эдгээр алба хаагчдад Монгол Улсын Баатар цолыг яагаад өгдөггүй юм. Энэ бол хөндөх ёстой сэдэв. Ар гэр нь үүнийг хардаг юм шүү" гэдгийг онцлов.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!