Хамба лам З.Санждорж, Д.Бямбажав нарт холлбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өчигдөр товлогдсон ч ирэх дөрөвдүгээр сарын 24-ныг хүртэл дахин хойшлуулсан байна. Шалтгаан нь өмгөөлөгч нарын хүсэлтээр ийнхүү шийдвэрлэжээ. Өмнө нь шүүх хурал олон удаа хойшилж " прокурор сургалттай", "шүүгч хэргийн материалтай танилцана" зэрэг шалтгаантай байв.
Хамба лам З.Санждорж, Д.Бямбажав нарыг "Эх орноосоо урваж, гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан" гэх хэрэгт яллагдагчаар татан, саатуулсан талаар хууль, хяналтын байгууллагаас мэдээлсэн байдаг. уг хэргийг өнгөрсөн аравдугаар сарын 27-нд прокурорын байгууллагаас нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхэд шилжүүлсэн билээ.
Эрүүгийн хуулийн 19.4.1 дүгээр зүйлд "Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан, гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол 8-15 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заажээ.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!