УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн цахим орчинд ёс бус үг хэллэг ашиглан бусдыг гутаан доромжилсон үйлдэлтэй холбогдуулан УИХ дахь Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатараас тодрууллаа.
Тэрбээр "Үүсээд байгаа асуудалтай холбогдуулан Байнгын хороог хуралдууж ярина. Үүнээс наана М.Нарантуяа-Нара гишүүнтэй хувьчилж уулзаж, асуудалд яагаад иймэрхүү байдлаар удаа дараа хандаж байгаа асуудлыг нь тайлбарлуулна. Миний хувьд өмнө нь УИХ-ын гигшүүнийхээ хувьд ч, Ёс зүйн байнгын хорооны даргын хувьд ч парламентын гишүүний ёс зүй, харилцааны талаар хэлж, өмнөх шигээ лайв хйиж, худалдаа эрхэлдэг байсан шигээ асуудалд хандахгүй байхыг олон удаа захиж анхааруулж хэлж байсан. Үүнээс хойш нэлээд хэдэн үйлдэл давтагдлаа. Өнөөдөр өглөө хүртэл надад гомдол ирлээ.
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!