Сүхбаатар аймагт амьдарч буй айл өрхийн 78.9 хувь нь хээрийн түймэрт өртөх өндөр эрсдэл дунд амьдарч байна. Мөн 12.3 хувь нь "маш их" эрсдэлтэй байгаа бол 21.5 хувь шороон шуурганд өртөж болзошгүй байна. Тус аймгийн хэмжээнд хийсэн гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээгээр ийм дүгнэлт гарчээ. Мөн зудад нийт өрхийн 25.6 хувь өртөх магадлал "Их" гэж гарсан бол мөн л ган зудад өртөх эрсдэлтэй гэжээ.
Сүхбаатар аймгийн хувьд хээрийн түймэр, салхи шуурга, ахуйн гал түймэр зонхилон тохиолддог байна. Тодруулбал сүүлийн 10 жилд тус аймгийн хэмжээнд нийт 910 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, осол тохиолдож, үүний улмаас 70 /коронавируст халдвараар-27/ хүн амь насаа алдаж, 37 хүн гэмтэж бэртэн өвчилж, 334.2 мянган толгой мал, амьтан хорогдож, 13 тэрбум төгрөгийн шууд хохирол учирчээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!