Дорнод, Хэнтий аймагт ассан хээрийн гурван түймрийг бүрэн унтраалаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 1 секунд

Улсын хэмжээнд өчигдөр Дорнод аймгийн Чойбалсан, Дашбалбар, Хэнтий аймгийн Баянхутаг суманд гурван удаагийн хээрийн гал түймэр бүртгэгдсэнийг бүрэн унтраажээ.

Дорнод аймгийн Чойбалсан сум Хөх нуур багийн “Цагааннуур” гэдэг газар хээрийн гал түймэр гарчээ. Энэ тухай дуудлагыг дөрөвдүгээр сарын 8-ны 06:15 цагт холбогдох албаныхан хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, Чойбалсан сумын Мэргэжлийн ангийн нийт 29 хүн, 5 автомашинтай шилжин хээрийн гал түймрийг унтраахаар ажиллажээ. Улмаар дөрөвдүгээр сарын 8-ны 08:30 цагт цурманд оруулж, 14:30 цагт бүрэн унтраасан байна. Урьдчилсан байдлаар 1200 га талбай өртөж шатсан.

Мөн Дорнод аймгийн Дашбалбар сум Чух багийн "Дэл-Өндөр" гэдэг газар хээрийн гал түймэр гарчээ. Сумын мэргэжлийн ангийн алба хаагчид очиж хээрийн түймрийг дөрөвдүгээр сарын 8-ны 15:20 цагт бүрэн унтраажээ. Уг гал түймэрт урдьчилсан байдлаар 2 га талбай өртөж шатсан байна.

Хэнтий аймаг, Баянхутаг сум Жаргалант багийн "Завын-Өндөр" гэдэг газар хээрийн гал түймэр гарсан байна. Энэ тухай дуудлагыг дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн 14:55 цагт хүлээн авчээ. Аймгийн Онцгой байдлын газар, сумын мэргэжлийн анги, орон нутгийн нийт 42 хүн, 6 автомашин, 4 мотоциклтой хээрийн түймрийг унтраахаар ажиллаж дөрөвдүгээр сарын 8-ны 19:30 цагт цурманд оруулсан байна. Улмаар 21:15 цагт бүрэн унтраажээ. Уг гал түймэрт урьдчилсан байдлаар 756 га талбай өртөж шатсан гэдгийг ОБЕГ мэдээллээ.

“УИХ-ын дарга нам бус байх“ хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
“УИХ-ын дарга нам бус байх“ хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
 
UEFA: ПСЖ, Атлетико Мадрид багууд эхний тоглолтод хожил байгууллаа
UEFA: ПСЖ, Атлетико Мадрид багууд эхний тоглолтод хожил байгууллаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!