Т.Доржханд: БНХАУ-ын талтай хийх хил холболтын гэрээнд сэргээгдэх эрчим хүчний салбар хамтарч ажиллах асуудлыг тодорхой тусгасан

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 15 секунд

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын хэлэлцээрийг соёрхон батлахыг УИХ-ын өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж дэмжсэн билээ.

Уг хэлэлцээрийн гэрээнд талууд ААН-үүдийг арилжааны зарчмаар сэргээгдэх эрчим хүчтэй холбоотой хамтын ажиллагааг хэрэгжүүлэхэд үргэлжлүүлэн дэмжинэ гэсэн заалт буй. Уг асуудлаар Эрчим хүчний Үндэсний хорооны дарга Т.Доржханд байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр, Хятадын Засгийн газартай байгуулж байгаа анхны гэрээ гэдгийг онцолж хэлмээр байна. Үүгээр бид тохирч авсан нэг зүйл нь зөвхөн төмөр замын хил холболт, уул уурхайн асуудал гэж харах нь өрөөсгөл буюу эрчим хүчний хамтын ажиллагааны асуудлыг гэрээнд тодорхой тусгасан байгаа. БНХАУ-ын зүгээс Монгол Улсаас эрчим хүч авъя гээд 2005, 2015 онд гээд хоёр удаа Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр тохиролцсон байдаг юм билээ. Үүнийгээ таван жилийн төлөвлөгөөндөө тусгаад эхний ээлжинд 10.7 гВт, дараа нь 5.8 гВт-ын эрчим хүч аваад цаашлаад хүчин чадлыг нэмэгдүүлнэ гэсэн тохиролцоонууд өмнө нь хийгдсэн байдаг юм билээ.

Харамсалтай нь манайх ажлаа хийж чадаагүй. Сэргээгдэх эрчим хүч нийтийн хэрэглээ болчихсон. Энэ чиглэлээрх тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл явуулдаг зах зээлийн 90 хувийг нь Хятад улс дангаараа хангадаг. Нөгөө талдаа хэлэлцээрийн нэг давуу тал нь сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хамтын ажиллагаагаа хийе гэдгээ гэрээнд тодорхой тусгаснаараа онцлог юм. Үүнийгээ баталгаажуулаад Шанхайд болсон Ерөнхий сайдын айлчлалаар бид энэ асуудлаа ярьсан. Үүний дараа саяхан Хайнаньд хийсэн айлчлалын үеэр Хятадын Ерөнхий сайдтай хийсэн уулзалтаар одоо эрчим хүчнийхээ хамтын ажиллагааг хийе, цэвэр сэргээгдэх эрчим хүчийг танайхаас авъя гэдгээ уулзалтын протоколд тусгаад явж байгаа.

П.Наранбаяр: 1.2 тэрбумын төслийг санхүүжүүлэхэд би огт хууль зөрчөөгүй, ашиг сонирхлын зөрчил гаргаагүй
П.Наранбаяр: 1.2 тэрбумын төслийг санхүүжүүлэхэд би огт хууль зөрчөөгүй, ашиг сонирхлын зөрчил гаргаагүй
 
Увс аймгийн 100 жилийн ойд зориулсан бөхийн барилдаанд Улсын заан Б.Бат-Өлзий түрүүллээ
Увс аймгийн 100 жилийн ойд зориулсан бөхийн барилдаанд Улсын заан Б.Бат-Өлзий түрүүллээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!