Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Батцэцэг: Тусгай үүрэгт элчин сайдаар төрийн 3 өндөрлөгөөр ажиллаж байсан хүмүүсийг томилох нь зөв

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 9 секунд

Засгийн газрын энэ сарын 12-ны өдрийн ээлжит хуралдаанаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ажиллаж байсан Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан М.Энхсайхан, Р.Амаржаргал, С.Баяр, С.Батболд, М.Энхболд, Ж.Эрдэнэбат, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан А.Гансүх нарыг Элчин сайдаар томилохыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт даалгасан байдаг.

Эдгээр хүмүүс нь гадаадад Монгол Улсыг төлөөлж ажиллаж амьдрахгүй бөгөөд Засгийн газрын хэрэгжүүлэхээр төлөвлөж буй 14 мега төслийг хэрэгжлүүлэхээр Ерөнхий сайд болон Засгийн газарт зөвлөж ажиллах юм.

Энэхүү томилгоог хийх болсон шалтгаан нь үе үеийн Ерөнхийлөгч, Засгийн газрын тэргүүн, УИХ-ын дарга нар мега төслүүд дээр шат дараатай тогтоол оруулж, хэлэлцүүлж батлуулж байсан туршлагатай гэж үзжээ.

Энэ талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгээс тодруулж байна.

ХБХХЕГ-ын дарга Д.Гэрэл ажлаа хүлээн авлаа
ХБХХЕГ-ын дарга Д.Гэрэл ажлаа хүлээн авлаа
 
“ТҮЦ эрхлэгчид  5-30 сая төгрөг хүртэлх зээлтэй. Энэ зээлээ төлж амжаагүй байтал албадан нүүлгэх ажиллагаа явагдсан“ гэв
“ТҮЦ эрхлэгчид 5-30 сая төгрөг хүртэлх зээлтэй. Энэ зээлээ төлж амжаагүй байтал албадан нүүлгэх ажиллагаа явагдсан“ гэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.