Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

25-44 насны эрэгтэйчүүд сүрьеэгээр өвдсөн байх өндөр магадлалтай байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 18 секунд

Монгол Улсад сүрьеэгийн илрүүлэг 20 орчим хувьтай байна. Үүний цаана сүрьеэгээр өвчилсөн хүмүүсийн 80 хувь нь илрээгүй хүн амын дунд халдвар тараах өндөр эрсдэлтэй хэвээр байгааг ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сокорро Эскаланте хэллээ. Түүний мэдээлснээр 25-44 насны эрэгтэйчүүдийн дунд халдвар илрээгүй тохиолдол маш өндөр байгаа аж. Тэрбээр “Сүрьеэгийн халдварыг илрүүлж чадаагүй тохиолдолд халдвар тарсаар байх болно. Цаашилбал архи, тамхины хэт их хэрэглээ, чихрийн шижин зэрэг олон эрсдэлт хүчин зүйл сүрьеэгийн өвчлөл нэмэгдэхэд нөлөөлж байна. Мөн ядуурлыг бууруулах, хорт зуршилтай тэмцэх ажилд бид өргөн хүрээгээр хамтарч ажиллах шаардлагатай Монгол Улсын хувьд сүрьеэтэй тэмцэх үйл ажиллагаанд томоохон хүчин чармайлт гаргаж байгааг үүнийг тэмдэглэх нь зүйтэй.” гэсэн юм.

Сүрьеэгийн тооцоолсон өвчлөл 2020 онд Монгол Улсын хэмжээнд 100 мянган хүн ам тутамд 413 байсан бол 2023 онд 491 болж 19 хувиар өссөн байна.

Ц.Магалжав: Өнгөрсөн жилийн бөхийн барилдаанд 27-28 бөх халтирч, 4 бөх бэртсэн. Хиймэл зүлэгний асуудалд хэн хариуцлага хүлээх вэ
Ц.Магалжав: Өнгөрсөн жилийн бөхийн барилдаанд 27-28 бөх халтирч, 4 бөх бэртсэн. Хиймэл зүлэгний асуудалд хэн хариуцлага хүлээх вэ
 
NTV телевиз 2026 оны өвлийн олимп, 2028 оны зуны олимпыг шууд дамжуулах онцгой эрхийг албан ёсоор авлаа
NTV телевиз 2026 оны өвлийн олимп, 2028 оны зуны олимпыг шууд дамжуулах онцгой эрхийг албан ёсоор авлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.