“Хуулиа мөрдье” нэгдсэн арга хэмжээ эхэллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 59 секунд

Цагдаагийн байгууллагаас Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сантай хамтран “Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай” хуулийн хэрэгжилтийг хангах, хариуцлагатай үйлчилгээний соёлыг төлөвшүүлэх, согтуугаар үйлдэгддэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 04 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл “Хуулиа мөрдье” нэгдсэн арга хэмжээг эхлүүллээ.

Энэхүү арга хэмжээний зорилго нь согтууруулах ундаа үйлдвэрлэдэг, худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг иргэн, аж ахуй нэгжүүдэд холбогдох хууль, дүрмийн хэрэгжилтийг хангуулах, хяналт шалгалт зохион байгуулах, согтууруулах ундааны хариуцлагатай үйлчилгээний соёлын талаар мэдээлэл, зөвлөмж өгч, олон нийтэд энэ талаарх хууль, эрх зүйн мэдлэг, мэдээлэл өгөх юм.

Нэгдсэн арга хэмжээний нээлт өнөөдөр /2025.03.21/ Хууль зүй, дотоод хэргийн яаманд болж, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл, Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх албаны Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Өсөхбаяр, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан, алба хаагчид оролцов.

Согтууруулах ундаагаар үйлчилж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд хуулийн хэрэгжилтийг хангах, хариуцлагатай үйлчилгээг иргэдэд үзүүлэх бол нөгөө талаасаа иргэд хууль тогтоомжоор тогтоосон үйлчилгээ, чанар, стандартыг шаардах зайлшгүй хэрэгцээ шаардлага үүсээд байна.

Иймд иргэд, аж ахуй нэгжүүдийг хууль, дүрмийг чанд мөрдөж, согтууруулах ундааны хариуцлагатай үйлчилгээний соёлыг төлөвшүүлэхэд идэвхтэй оролцохыг цагдаагийн байгууллагаас уриалж байна.

Сүхбаатар дүүрэгт хуучин байрны талбайн үнэ шинэ байраас үнэтэй байна
Сүхбаатар дүүрэгт хуучин байрны талбайн үнэ шинэ байраас үнэтэй байна
 
МЗХ-ны Хүндэт ерөнхийлөгчөөр Энхтөрийн Галбадрал ажиллана
МЗХ-ны Хүндэт ерөнхийлөгчөөр Энхтөрийн Галбадрал ажиллана
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!