Монгол-Чехийн бизнес форум Дундговь-2026” өнөөдөр боллоо

Ангилал
Бусад
Огноо
Унших
2 минут 3 секунд

“Монгол-Чехийн бизнес форум Дундговь-2026” өнөөдөр аймгийн Засаг даргын тамгын газрын “Говь” танхимд боллоо.

Форумыг аймгийн Засаг даргын тамгын газар, Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Чех-Монголын Худалдааны танхим хамтран зохион байгуулж, хоёр талын эдийн засаг, худалдаа, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалт, бизнесийн түншлэлийн боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцов. Форумд аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ж.Мөнхчулуун болон холбогдох албаныхан, БНЧУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ян Вытопил, Чехийн Эдийн засгийн танхимын Дэд ерөнхийлөгч Радек Якубский болон Чех, Монголын бизнесийн байгууллагуудын төлөөлөл оролцсон юм.

Форумын үеэр Дундговь аймгийн онцлог, бизнес, эдийн засгийн боломж, үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааг танилцуулж, Бүгд Найрамдах Чех Улсын Эдийн засгийн танхимын төлөөлөл Чехийн компаниудын үйл ажиллагаа болон хамтын ажиллагааны боломжийн талаар мэдээлэл өглөө.

Мөн Дундговь аймгийн үйлдвэрлэл эрхлэгчдийн ноосон болон гар урлалын бүтээгдэхүүн, гумины бүтээгдэхүүн зэрэг бүтээгдэхүүнийг танилцуулсан үзэсгэлэн зохион байгуулж, Чехийн бизнесийн төлөөлөгчдөд орон нутгийн үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн, үйл ажиллагаатай танилцах боломжийг бүрдүүлэв.

Форумын хүрээнд Дундговь аймаг, Чех-Монголын Худалдааны танхим хооронд хамтран ажиллах санамж бичиг байгуулж, эдийн засаг, худалдаа, хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэнд, эрчим хүч зэрэг салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхээр тохиролцлоо.

Түүнчлэн Монгол, Чехийн бизнесийн төлөөлөгчдийн ганцаарчилсан B2B уулзалт зохион байгуулж, цаашдын бизнесийн түншлэл, хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцсон юм.

Д.Амарбаясгалан: Засгийн газрын эсрэг дуугарсан хүнийг намаас хөөх заалт Я.Содбаатарын ширээний нүдэн дэх намын дүрэмд ч байхгүй
Д.Амарбаясгалан: Засгийн газрын эсрэг дуугарсан хүнийг намаас хөөх заалт Я.Содбаатарын ширээний нүдэн дэх намын дүрэмд ч байхгүй
 
Цонжин болдог чиглэлд НИЙТИЙН ТЭЭВЭР явна
Цонжин болдог чиглэлд НИЙТИЙН ТЭЭВЭР явна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!