
Ес дэх удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан парламентын бүрэн эрхийн хугацаа талаасаа өнгөрч байна. Энэ хугацаанд гурав дахь Засгийн газар байгуулагдан ажиллаж буйтай зэрэгцээд сайд нарын "марафон" үргэлжилсээр л. Өчигдөр л гэхэд ХЗДХ-ийн салбар ээлжит шинэ сайдаа угтав. Өөрөөр хэлбэл, тус салбар хоёр жилийн хугацаанд 5 дахь сайдаа угтан авч буй нь энэ юм.
Шинэхэн сайд Г.Тэмүүлэнгийн хувьд төсөв, эрх баригчдын талцал, хуваагдал, сөрөг хүчний шаардлага гээд улс төрийн бужигнаан дундуур явсаар хоёр ч удаа чуулганы үүднээс буцсан ч өчигдөр "жинхлэгдсэн" нь энэ байв.
Гэхдээ энд хэн гэдэг улстөрч, ямар тохироогоор томилогдож очсон нь чухал биш. Харин хууль дээдлэх ёс, хүний эрх, нийтийн хэв журам, иргэдийн аюулгүй байдлыг хангах төрийн үндсэн тогтолцоог хариуцдаг салбар гэдэг утгаараа хууль нь биш юм аа гэхэд, ядаж сайд нь тогтвортой байх хэрэгтэй байгааг цаг үе сануулсаар, шаардсаар байгааг энд дурдах нь зүй.
Тэгвэл гурван ч Засгийн газрын үед ХЗДХ-ийн сайдын албыг хашсан улстөрчдийн "марафон"-ыг хүргэж байна.

Дээрх зураглалаас харахад, энэ хугацаанд ажилласан хоногоороо УИХ-ын гишүүн О.Алтангэрэл нэгдүгээрт жагсаж байна. Түүний араас дөнгөж өчигдөрхөн ажлаасаа чөлөөлөгдсөн С.Амарсайхан орж байх жишээтэй. Мөн Л.Мөнхбаатар, Б.Энхбаяр нар 129-161 хоног ажиллажээ. Харин Г.Тэмүүлэнгийн сайдаар ажиллах, салбартаа ахиц гаргах хуулийн хугацаа яг одооноос, энэ мөчөөс тоологдож эхэллээ...
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!