
Дуучин Лосолын Болдбаатар “МОНГОЛОО ДУУЛНА” тоглолтынхоо дараа үзэгч, сонсогчдодоо талархал илэрхийллээ.
Тэрбээр, Дулаахан, налгар намрын өдөр олж мэдэрсэн түмэн олныхоо хайр хүндэтгэл , зорин зорин ирсэн хол ойрын үзэгч сонсогчдын баяр жаргалтай харц, хамтран түрэн дуулсан дуу бүхэн чихэнд хадаж сэтгэл хөвсөлзсөн мэдрэмжээ тээсээр өнөөдөр та бүхэндээ дахин баярласан талархсанаа илэрхийлж байна. Хэрэв намайг сонгож сонсдоггүй бол , дуулах л хүсэлтэй мөрөөдлийг минь дэмждэггүй бол үзэгч олон сонсогчгүйгээр би өдий зэрэгт хүрэхгүй байсан.
20 орчим тоглолтыг жил бүр тасралтгүй хийж та бүхэнтэйгээ уулздаг байсан ч МОНГОЛОО ХАМТДАА ДУУЛСАН энэ мэдрэмж зүрх сэтгэлийг илүү хөдөлгөлөө. Би та бүхэндээ амласан ёсоор МОНГОЛ ТҮМЭНТЭЙГЭЭ ТӨВ ЦЭНГЭЛДЭХЭД хамтдаа “найрлалаа”.
Бүх насныхан цуглаж, дуулсан дуу бүрийг минь дагаж дуулах тэр мөч бүрд дуучин болгох гэж хүүгээ хөтлөөд гүйж явсан аав ээждээ дэндүү их талархаж зогслоо.
Үнэнч үзэгч сонсогчдодоо баярлалаа, намайг дэмжиж урам зориг хайрладаг та нартаа баярлалаа" хэмээжээ.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!