
Монголын мэргэжлийн боксчин Э.Цэндбаатар Тажикстаны боксчин Мухаммад Якубовтой хийх ээлжит тулаанаа арваннэгдүгээр сарын 13-нд хийхээр боллоо.
Тулаан АНУ-ын Техас мужид мэргэжлийн боксын WBC холбооны super featherweight буюу 130 фунт (58.97 кг)-ын жинд зохион байгуулагдана.
Э.Цэндбаатар мэргэжлийн боксын рингэнд 15 тулаан хийхдээ бүгдэд нь ялалт байгуулсан бол Мухаммад Якубов 24 тулаанаас 23 ялж, нэг ялагдсан гэх маш сайн амжилттай яваа тамирчид юм.
Тус тулаан нь анх энэ оны дөрөвдүгээр сард болохоор товлогдсон хэдий ч тодорхой шалтгааны улмаас тулаан хойшилсон юм. Тэгвэл ийнхүү тулааны шинэ товыг тогтоож, хоёр боксчны рингэнд гарах өдөр тодорхой боллоо.
Мухаммад Якубов тус жингийн чансаанд долдугаар байрт эрэмбэлэгдэж байгаа бол Э.Цэндбаатар есдүгээр сарын шинэчлэгдсэн чансаагаар топ-10-руу орж ирсэн.
Ингэснээр Э.Цэндбаатар чансааныхаа дээгүүр эрэмбэтэй Мухаммад Якубовтой учраа таарч, мэргэжлийн боксын замналынхаа дараагийн хүнд тулаанаа хийхээр болжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!