Монгол, Энэтхэгийн Зэвсэгт хүчний хамтарсан “Нүүдэлчин заан-2026” цэргийн сургуулилалт эхэллээ

Огноо
Унших
1 минут 40 секунд

Монгол, Энэтхэгийн Зэвсэгт хүчний хамтарсан “Нүүдэлчин заан-2026” цэргийн сургуулилалтын 18 дахь удаагийн ээлжит дадлага Энэтхэг улсад эхлээд байгаа билээ.

Тус сургуулилалт нь есдүгээр сарын 21-нд Энэтхэгийн Уттаракханд мужийн Питорагарх хотод байрлах гадаадын цэргийн сургалтын төвд эхэлсэн бөгөөд аравдугаар сарын 3-ныг хүртэл үргэлжилнэ.

Энэ удаагийн сургуулилалтад Монгол, Энэтхэгийн Зэвсэгт хүчнээс тус бүр 45, нийт 90 цэргийн алба хаагч оролцож байна. Хоёр улс тус сургуулилалтыг жил бүр нутаг дэвсгэртээ ээлжлэн зохион байгуулдаг бөгөөд салааны түвшинд явагддаг онцлогтой. Өнгөрсөн удаагийн сургуулилалтыг 2025 оны тавдугаар сараас зургадугаар сард Улаанбаатар хотод болсон.

“Нүүдэлчин заан-2026”-ын хүрээнд НҮБ-ын мандатын дагуу хагас хотожсон болон уулархаг бүс нутагт ажиллагаа явуулах үеийн хамтын ажиллагааг сайжруулахад чиглэсэн тактикийн сургалт, дадлага зохион байгуулж байна.

Цэргийн алба хаагчид бүслэн нэгжлэг хийх, барилга байгууламжид ажиллагаа явуулах, тусгай зориулалтын нисдэг тэрэг ашиглах зэрэг тактикийн дадлагаас гадна цахим аюулгүй байдал, нисгэгчгүй нисэх төхөөрөмж болон тэдгээрийн эсрэг систем ашиглах чиглэлээр сургуулилт хийх аж.

Энэтхэгийн Батлан хамгаалах яамны мэдээлснээр, “Нүүдэлчин заан” сургуулилалт нь хоёр улсын Зэвсэгт хүчний хамтын ажиллагааг бэхжүүлэхийн зэрэгцээ цэргийн алба хаагчдын харилцан ажиллагааны чадавхыг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

ШУУРХАЙ: Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан тэргүүтэй 30-ийн талынхан өнөөдөр 14.00 цагт Ерөнхий сайдтай уулзана
ШУУРХАЙ: Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан тэргүүтэй 30-ийн талынхан өнөөдөр 14.00 цагт Ерөнхий сайдтай уулзана
 
Ц.Сандаг-Очир: 20-иод гишүүн Ерөнхий сайдтай уулзаж байна
Ц.Сандаг-Очир: 20-иод гишүүн Ерөнхий сайдтай уулзаж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!