Сүүлийн өдрүүдэд орон нутаг төдийгүй нийслэлийн суурьшлын бүсэд баавгай орж ирсэн тохиолдол НБОГ-т бүртгэгдээд буй. БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очирын хэлснээр, энэ жил самар, жимсний гарц муу байснаас шалтгаалж дээрх нөхцөл байдал үүсээд байгаа аж.
Тэгвэл Увс аймгийн долоон суманд баавгай орж ирсэн талаар тус аймгийн Засаг даргын орлогч С.Анхбаяр мэдээллээ. Тэрбээр "Байгаль орчны яамнаас баавгай агнах зөвшөөрөл хүссэн. Хүн барих нь цаг хугацааны асуудал болоод байна" гэлээ.

Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!