
Ирэх онд Орхон аймгийн хэмжээнд нийт дөрвөн сургууль, гурван цэцэрлэг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Тодруулбал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хөрөнгө оруулалтаар Зэст багийн “Уурхайчин” хороололд 280 хүүхдийн ортой цэцэрлэг,
- Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2А хороололд 150 хүүхдийн ортой цэцэрлэг,
- орон нутгийн хөрөнгө оруулалтаар Найрамдал багт 280 хүүхдийн ортой цэцэрлэг тус тус ашиглалтад орно.
Харин сургуулийн тухайд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2А болон 7А хороололд 960 хүүхдийн багтаамжтай сургууль, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хөрөнгө оруулалтаар Уурхайчин хороололд 640 хүүхдийн багтаамжтай сургууль баригдаж байна. Мөн орон нутаг болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Рашаант багт 250 хүүхдийн багтаамжтай сургууль ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!