
“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо, Сийрст, Билгэх багийн 90 малчин өрхийн өвөлжөө, хаваржааны бууцыг цэвэрлэж, түрж тэгшлэх ажлыг хийж гүйцэтгэлээ.
Тус ажлыг 2026 оны долоодугаар сараас есдүгээр сарын хооронд компанийн гэрээт болон туслан гүйцэтгэгч дөрвөн компани, түншлэлийн дөрвөн байгууллагатай хамтран хэрэгжүүлжээ.
Ажлын хүрээнд нийт 30 орчим ажилтан, 10 орчим техник хэрэгсэл ажилласан бөгөөд малчдын өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүлэх зорилготой юм.
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь Цогтцэций сумын Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу тус багийн малчдын өвөлжөө, хаваржааны бууцыг цэвэрлэх, тэгшлэх ажлыг жил бүр зохион байгуулдаг байна.




Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!