АЙЛЧЛАЛ: Ш.Алтантуяа агсныг хөнөөхөд оролцсон нэг этгээд Австралид орогнож буй асуудлыг шийдвэрлэхийг хүслээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 45 секунд

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар Австралийн холбооны Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик тэргүүтэй төлөөлөгчид манай улсад албан ёсны айлчлал хийж байна.

Ирэх онд Монгол Австралийн хооронд дипломат харилцаа тогтоосон түүхт 55 жилийн ой тохионо. Айлчлалын үеэр Ноён Милтон Дик ардчиллын өлгий нутагт айлчилж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байлаа.

Сүүлийн жилүүдэд Монгол Австралийн хооронд улс төр, эдийн засаг, иргэд хоорондын харилцаа тун эрчимтэй өрнөж буй. Тиймээс хэлэлцээрийн үеэр хэд хэдэн асуудлыг хөндөж санал солилцлоо. Тухайлбал:

-Австралид зорчих монгол иргэдийн визийг хөнгөвчилж, Сидней хотод консулын үйлчилгээ нээх

-УИХ-ын дарга С.Бямбацогт Зам, тээврийн хөгжлийн сайд байхдаа үндсийг нь тавьж эхлүүлсэн хоёр орны Агаарын тээврийн хэлэлцээрийг ойрын үед байгуулж Монгол Австралийн хооронд шууд нислэгтэй болох

-Парламентын түвшинд улс төрийн итгэлцлийг улам бэхжүүлж иргэддээ ил тод, ээлтэй, НЭЭЛТТЭЙ ПАРЛАМЕНТ-ыг төлөвшүүлэхэд тус улсын сайн туршлагыг нутагшуулах

-Австралийн парламентын баталсан Нийгмийн сүлжээнд хүүхдийн эрхийг хамгаалах, Залилангаас урьдчилан сэргийлэх хуулиудаас туршлага судлах

-Оюутолгойн гэрээ байгуулагдсанаас хойш 17 жилийн дараа анх удаа Монгол Улс ногдол ашиг хүртэх болсон сайн үр дүнг цаашид тогтвортой хадгалах

-Монгол Австралийн хооронд Эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээг ойрын үед байгуулах талаар санал солилцлоо.

-Мөн УИХ-ын дарга саяхан иргэн С.Шаарийбуу гуайтай уулзахад түүний тавьсан хүсэлтийг нь уламжилж охиных нь амь насыг хөнөөхөд оролцсон нэг этгээд нь Австрали улсад орогнож буй асуудлыг шийдвэрлэж гэмт этгээдийг Малайзын талд шилжүүлэн хуулийн цээрлэл хүлээлгэхэд Австралийн талаас дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

-Ноён Милтон Дик энэ асуудлыг шийдвэрлэхэд анхаарч хууль сахиулах байгууллагуудаас авч буй арга хэмжээний талаарх мэдээллийг тухай бүр хүргүүлж ажиллахаа илэрхийлсэнд талархаж байна.

-Түүнчлэн Монгол Австралийн хооронд Австралийн Засгийн газрын тэтгэлгээр тус улсад боловсрол эзэмшсэн манай улсын иргэд хоёр улсын харилцааг хөгжүүлэх нэгэн чухал гүүр болж байгаа дээр санал нэгдэж, боловсрол шинжлэх ухааны хамтын ажиллагааг улам өргөжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тогтлоо.

Г.Тэмүүлэн: Хуулийнхантай холбоотой нийгэмд бухимдал үүсгэсэн асуудалд Ажлын хэсэг гаргаж, үнэн мөнийг тогтоолгоно
Г.Тэмүүлэн: Хуулийнхантай холбоотой нийгэмд бухимдал үүсгэсэн асуудалд Ажлын хэсэг гаргаж, үнэн мөнийг тогтоолгоно
 
Оюу толгойн өгөөжийг нэмэгдүүлэх зэрэг хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцжээ
Оюу толгойн өгөөжийг нэмэгдүүлэх зэрэг хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцжээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!