МАН-ын “30-ийнхан“ ирцээ бүрдүүлэх үү эсвэл УИХ-ын гацаа үргэлжлэх үү

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 15 секунд

Ерөнхийлөгчийн сонгуульд горилогчдын ил, далд улс төрийн зодоон ширүүссээр С.Амарсайханыг ХЗДХ-ийн сайдаас явуулж, оронд нь МАН-ын Удирдах зөвлөлийн 100 хувийн саналаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг дэмжсэн.

Гэвч 30:38-аар хуваагдаад буй МАН-ын 30-ийн бүлгийнхэн Г.Тэмүүлэнгийн томилгоог танилцуулах пүрэв гарагийн чуулганд ирээгүй. Эндээс намын даргынхаа оруулж ирсэн томилгоог дэмжихгүй байгааг харж болно. Улмаар гадаад, дотоод томилолттой гишүүдээ яаралтай цуглуулан даваа, мягмар гарагт чуулганаа хуралдуулахаар болсон.

Өнөөдөр 14.00 цагаас чуулганы хуралдааныг товлосон байгаа ч 30-ийн бүлгийнхэн ирцээ бүрдүүлж ирнэ гэдэг бүрхэг. Мөн АН-ынхан төсвийн хэлэлцүүлэг дээр авсан гурав хоногийн завсарлагаа сунгаж ч магадгүй байгаа. Тэд эрх баригчдыг өөрсдөө ирцээ бүрдүүлэн томилгоо, төсвөө хэлэлц гэх шаардлагыг тавиад буй. Өөрөөр хэлбэл, АН-ынхан завсарлагаа сунгалаа гэхэд УИХ-ын үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх эсэх нь МАН-ын 30-ийн бүлгийнхний ирцээс бүрэн шалтгаалах гээд байгаа юм.

МИАТ: Хар салхины улмаас Улаанбаатар-Нарита-Улаанбаатар чиглэлийн маргаашийн нислэгүүдийг 9 дүгээр сарын 22-нд үйлдэхээр болжээ
МИАТ: Хар салхины улмаас Улаанбаатар-Нарита-Улаанбаатар чиглэлийн маргаашийн нислэгүүдийг 9 дүгээр сарын 22-нд үйлдэхээр болжээ
 
С.Жамбалжамц Азийн наадмын эхний өдөр Монголын багийн анхны медалийг хүртлээ
С.Жамбалжамц Азийн наадмын эхний өдөр Монголын багийн анхны медалийг хүртлээ
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!