Мөнгө угаахтай тэмцэх хууль зөрчсөн 29 зөрчил шалгагджээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 16 секунд

Прокурорын байгууллагаас банк, санхүү, даатгалын байгууллагатай холбоотой гарсан зөрчил, тэдгээрийн шийдвэрлэлтийн байдалд дүн шинжилгээ хийхэд 2026 оны есдүгээр сарын 21-ний өдрийн байдлаар нийт 52 зөрчил бүртгэгдсэн байна.

Тодруулбал, Банкны тухай, Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай, Үнэт цаасны зах зээлийн тухай, Даатгалын тухай, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг зөрчсөн зөрчлүүд бүртгэгджээ.

Түүнчлэн Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлд “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль зөрчих” зөрчлийг хуульчилсан бөгөөд гэмт хэрэг үйлдэж олсон мөнгийг эргэлтэд оруулах, хууль бус үйлдэлд ашиглаж болзошгүй байдлаас урьдчилан сэргийлэх зорилготой байна. Уг зүйлд хүн, хуулийн этгээдийн 22 төрлийн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцож, шийтгэл оногдуулахаар зохицуулжээ.

Энэ хүрээнд 2026 онд дөрвөн төрлийн дөрвөн зөрчил, 2025 онд таван төрлийн 25 зөрчил шалгагдаж, эрх бүхий албан тушаалтнаас шийтгэл оногдуулан шийдвэрлэсэн байна.

Detroit Pistons” Jalen Duren-ийг авч үлдэхийн тулд 200 сая ам.доллар санал болгожээ
Detroit Pistons” Jalen Duren-ийг авч үлдэхийн тулд 200 сая ам.доллар санал болгожээ
 
Ирэх онд Орхон аймагт дөрвөн сургууль, гурван цэцэрлэг ашиглалтад орно
Ирэх онд Орхон аймагт дөрвөн сургууль, гурван цэцэрлэг ашиглалтад орно
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!