Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг баасан гарагт болно

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 31 секунд

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд энэ сарын 25-ны 11.00 цагт товлогдсон “Дүнжингаравын газны дэлбэрэлт” гэх тодотголтой, яллагдагч Ч.Ренчиндоржид холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан “Жанжин клуб”-ын байранд болохоор болжээ.

Хэргийг сануулбал, Дүнжингарав худалдааны төвийн уулзварт 2024 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө шингэрүүлсэн хий тээвэрлэж явсан том оврын тээврийн хэрэгсэл “Патрол” загварын автомашинтай мөргөлдөж, хүчтэй дэлбэрэлт гарсан. Уг ослын улмаас долоон хүний амь нас эрсдэж, бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд их хэмжээний хохирол учирсан юм.

Хоёр жилийн өмнөх тус дэлбэрэлтийн улмаас нийт 7 хүн амь насаа алдаж, 20 гаруй хүн эрүүл мэндээрээ хохирсон. Амь үрэгдсэн хүмүүсийн дунд Онцгой байдлын албаны гурван алба хаагч болон эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа шархаа даалгүй нас барсан дөрвөн энгийн иргэн байна. Хохирсон иргэдийн ар гэр болон оршин суугчид төр засаг болон буруутай компаниас хариуцлага, уучлал, нөхөн төлбөр нэхэмжлэн тэмцсээр байгаа юм.

Шүүх хуралдаан товлосон цагтаа эхлэх бөгөөд дээрх байршилд зохион байгуулагдахыг шүүхээс мэдээллээ.

ЗГ: Монгол Улсаар дамжуулан байгалийн хийн хоолой барих төслийн явцыг хэлэлцэнэ
ЗГ: Монгол Улсаар дамжуулан байгалийн хийн хоолой барих төслийн явцыг хэлэлцэнэ
 
“WorldSkills Shanghai 2026” тэмцээнд Монголын баг 12 мэргэжлээр өрсөлдөж байна
“WorldSkills Shanghai 2026” тэмцээнд Монголын баг 12 мэргэжлээр өрсөлдөж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!