УИХ-ын Тамгын газар, Байнгын хороод болон Парламентын судалгаа хөгжлийн хүрээлэнгээс хамтран зохион байгуулж буй “Parliament internship” хөтөлбөр өнөөдөр /2025.03.10/ нээлтээ хийлээ.
Тус хөтөлбөрт өнгөрсөн нэгдүгээр сард зохион байгуулсан “Нээлттэй парламент-2025” дадлагажих хөтөлбөрт хамрагдсан 100 оюутнаас сонгон шалгаруулж, хоёрдугаар шатанд 30 оюутныг УИХ-ын Тамгын газар болон дэргэдэх байгууллагуудад дадлагаар ажиллуулах хөтөлбөрийг эхлүүлээд байна. Хөтөлбөрийн нээлтийн эхэнд Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Ү.Амарбат оролцогчдод зааварчилгаа өгч, Менежментийн газраас Улсын Их Хурал болон, Тамгын газрын үйл ажиллагааны чиглэлээр танилцуулж, Парламентын судалгаа хөгжлийн хүрээлэнгээс судалгааны арга зүйн чиглэлээр болон парламентын боловсролын хүрээнд сургалт явууллаа.
Оюутнууд тус хөтөлбөрт хамрагдсанаар хууль тогтоох үйл явцтай биечлэн танилцах, оролцох, Монгол Улсын Үндсэн хууль, төрийн байгуулал, бусад хууль тогтоомжийн талаарх онол-практикийн мэдлэгээ дээшлүүлэх, УИХ-ын гишүүд, албан хаагчид, бусад салбарын оюутан залуустай харилцаа холбоо тогтоох, УИХ-ын Байнгын хороодын өдөр тутмын болон Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн үйл ажиллагаанд оролцож, ажилласан хугацаандаа цалинжина.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!