Англи хэлний сургалтын чанарыг нэмэгдүүлэхэд Британийн талтай хамтран ажиллана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал Лондон хотноо 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр зохион байгуулагдсан Монгол, Британийн Дугуй ширээний 15 дугаар уулзалтад оролцлоо. Дугуй ширээний уулзалтаар Талууд боловсролын салбарт хэрэгжүүлж буй Монгол-Британийн хамтын ажиллагааны талаар санал солилцон Чевенингийн тэтгэлэгт хөтөлбөр болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд оюутан солилцоо идэвхтэй өргөжиж байгааг тэмдэглэв.

Британийн талаас англи хэлний сургалтыг үргэлжлүүлэн дэмжиж ажиллахаа нотлон Британийн Хилийн чанад дахь хөгжлийн тусламжийн шугамаар цахим платформд суурилсан англи хэлний сургалтын хөтөлбөрүүдэд монгол суралцагчдыг хамрагдах бололцоог нэмэгдүүлэх, Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулиудад хэрэгжүүлж буй англи хэлний сургалтын чанарыг сайжруулахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.

Гуравдугаар сарын 1-5-ны хооронд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
Гуравдугаар сарын 1-5-ны хооронд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
 
БӨХИЙН ХОЛБОО: Нэрэмжит барилдаануудыг чансааны оноо өгөх барилдаанд оруулж тооцно
БӨХИЙН ХОЛБОО: Нэрэмжит барилдаануудыг чансааны оноо өгөх барилдаанд оруулж тооцно
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!