Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугийн саналд УИХ-ын гишүүн Ж.Баярмаа нэгдэж, хамгийн түрүүнд гарын үсгээ зурсан. Гэвч сүүлийн өдрүүдэд түүнийг Ц.Элбэгдорж, "MCS" группийг үүсгэн байгуулагч Ж.Оджаргалын хүн гэх болсон. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Баярмаа тайлбар хийжээ.
Тэрбээр "1998 онд С.Зориг агсан надад JCI Mongolia-д ажиллахыг санал болгосон. Намайг очиход Ерөнхийлөгч Ж.Оджаргалын хугацаа дуусаж, Г.Ганболд, С.Жаргал нартай үргэлжлүүлэн Ерөнхий нарийн бичгийн даргаар ажилласан.Залуу байхад төсвийн байгууллагын цалингаа голж гарчхаад, янз бүрийн гадна дотны байгууллагад ажил хийж туршдаг байлаа. Тэр үеэс хойш энэ олон жил дээрх гуравтай нэг ч таараагүй. Одоо бараг 20 гаруй жил өнгөрч. Монголын нийгмийн идэвхтэй олон залуус JCI-д явдаг. Түүний нэг нь Л.Оюун-Эрдэнэ сайд та өөрөө. Эрх зүйн зөвлөхөөр ажиллаж байх үед тань байсан JCI-ийн Ерөнхийлөгчийнхөө гар хөлийг та одоог хүртэл хүртэл хийсээр л явна уу? УИХ-ын сайтнаас миний намтрыг хичээнгүйлэн судлаад намайг харлуулахад ашиглаж буй зүйл нь энэ бололтой" гэжээ.
— Жудагийн Баярмаа🇲🇳 (@bayarmaaju) February 11, 2025
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!