Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУДАЛГАА: 6-23 сартай хүүхдүүдийн 31.8 хувь нь жимс ногоо огт хэрэглэдэггүй бол 3 хүүхэд тутмын 1 нь ЧИХЭРЛЭГ УНДАА хэрэглэж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 25 секунд

Бага насны хүүхдийн эхийн сүүгээр хооллолтын үзүүлэлтүүд өмнөх судалгааны үзүүлэлтээс төдийлөн сайжраагүй, эхийн сүүгээр хооллох хугацаа буурсаар байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Тодруулбал хоёр хүртэлх насны хүүхдийн 87.4 хувь нь төрөөд нэг цагийн дотор ангир уургаа амласан, 75.8 хувь нь төрсний дараах эхний хоёр хоногт эхийн сүүгээр дагнан хооллосон байв.

Зургаан сар хүртэлх насны хүүхдийн 59.6 хувь нь эхийн сүүгээр дагнан, 95.4 хувь нь эхийн сүүгээр хооллохын зэрэгцээ сүүн тэжээл, малын сүү уусан байна. Монгол Улсын 6-23 сартай 10 хүүхэд тутмын долоо нь зохистой байдлаар хооллож чадахгүй байна.

Хоёр хүүхэд тутмын нэг нь насандаа тохирсон давтамжаар зохих нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр хооллож чадахгүй, 31.8 хувь нь жимс, хүнсний ногоо огт хэрэглээгүй байв.

Бага насны хүүхдийн нэмэгдэл хооллолтын үзүүлэлтүүд 2017 оны түвшнээс сайжраагүй бөгөөд их тосонд шарсан эрүүл бус хүнсний хэрэглээ 42.2 хувь, гурван хүүхэд тутмын нэг нь чихэрлэг ундаа хэрэглэж байгаа аж.

СЭДЭВ: Төрийн алба ТҮР АЖИЛЛАЖ байна
СЭДЭВ: Төрийн алба ТҮР АЖИЛЛАЖ байна
 
Төв аймгийн Эрдэнэчулуун, Мөнгөнморьт сумын нутагт гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна
Төв аймгийн Эрдэнэчулуун, Мөнгөнморьт сумын нутагт гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.