СЭДЭВ: Төрийн алба ТҮР АЖИЛЛАЖ байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
6 минут 40 секунд

Хэдхэн сарын дараагаар хамтарсан Засгийн газар ойндоо хүрэх гэж байна. Түүхэндээ байгаагүй өргөн бүрэлдэхүүнээр ажиллаж буй энэ Засгийн газарт МАН 12, АН 8, ХҮН 2 яам, газраа тус тус хариуцаж буй. Нийт 21 сайд энэ бүтцийг "базаж" байгаа гэсэн үг. Гэвч энэ олон сайд нарын зарим нь өнөөдрийг хүртэл Төрийн нарийн бичгийн даргаа ч засгаараа хэлэлцүүлж, жинхэлж чадахгүй "бөөвийж" суусаар ойтойгоо золгох нь.

Угтаа Засгийн газрын тухай хуульд "Монгол Улсын яам Төрийн нарийн бичгийн даргатай байна. Төрийн нарийн бичгийн дарга нь яамны аппаратын гүйцэтгэх ажлыг зохион байгуулан удирдаж, сайд үйл ажиллагаагаа шуурхай явуулахад шууд туслах үндсэн чиг үүрэгтэй. Төрийн нарийн бичгийн дарга нь Монгол Улсын сайдаас өгсөн үүрэг даалгаврыг хууль тогтоомж, Засгийн газрын бодлого, шийдвэрт нийцүүлэн биелүүлнэ" хэмээн хар дээр цагаанаар биччихсэн. Өөрөөр хэлбэл, Төрийн нарийн бичгийн дарга гэдэг бол сайдынхаа "баруун гар" болж, бодлого шийдвэрт нь зөвлөн туслах нэгэн. Нөгөө талдаа Засгийн газрын аппарат бүрэн утгаараа ажиллах нөхцөл нь бүрдээгүй байна гэсэн үг болж таарч байна.

-АН-ын гурав, МАН-ын нэг яам ТНБД-ын үүргийг түр орлон гүйцэтгэгчтэйгээр ажиллаж байна-

Өнөөдрийн байдлаар Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчтэй дөрвөн яам байна. Тодруулбал, Аялал жуулчлал, соёл, спорт залуучуудын яамд А.Даваажаргал, Аж үйлдвэр Эрдэс баялгийн яамд С.Жавхланбаатар, Хот байгуулалт орон сууцжуулалтын яамд С.Төмөрхүү, Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны яамд П.Алтан-Од нар нь Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч статустайгаар ажиллаж байна. Эдгээрийг намын харьяаллаар нь авч үзвэл, АН-ын хариуцсан гурав, МАН-ын хариуцсан нэг яам төрийн нарийнгүй байгаа.

-Үүрэг гүйцэтгэгч нар томилогдоод 5-7 сар өнгөрсөн байна-

Томилогдсон цаг хугацааных нь хувьд авч үзье. А.Даваажаргал нь Аялал жуулчлал, соёл, спорт залуучуудын яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байсан нэгэн. Улмаар өмнөх ТНБД үүрэг ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөнтэй холбогдуулан өнгөрөгч оны сүүлээс эхлэн салбарын сайдын тушаалаар яамны ТНБД-ын үүргийг түр орлон гүйцэтгэж байгаа. С.Жавхланбаатар, С.Төмөрхүү, П.Алтан-Од нар томилогдоод долоон сарын хугацаа өнгөрсөн байна. Гэвч энэ хугацаанд ТНБД нараа жинхлэх санаачилгыг аль ч сайд нь гаргаагүй тул тэд үүрэг гүйцэтгэгч хэвээр. Сайд нар нь хуулиар "Түр орлон гүйцэтгүүлэхэд тодорхой хугацаа байхгүй" гэдгээр л нэхсэн нэгнийх нь амыг хааж байгаа байх.

-ТНБД-ын үүрэг гүйцэтгэгчтэй ажиллаж байгаа дөрвөн яамны гурав нь АН-ынх-

Ухаангүй ноёнд урагшгүй албат гэдэг. Салбарын сайд нь овсгоотой байгаад ажлаа урагшлуулахыг хүссэн бол төрийн нарийныхаа асуудлыг яаравчлуулах цаг хугацаа хангалттай байж. Гэвч тэгсэнгүй. Бахь байдагтаа. Тухайлбал, өмнө дурдсанчлан "орлон тоглогч"-тойгоор ажиллаж байгаа дөрвөн яамны гурав нь АН-ынх. Ардчилсан нам найман сайдтай боловч яамтай нь зургаа. Өөрөөр хэлбэл, тэд хариуцсан яамдынхаа 50 хувьд нь ТНБД-гүй ажиллаж байгаа гэсэн үг.

Үүнээс хэд хэдэн асуулт ч гарч ирнэ. Эл албан тушаалд зүтгүүлье гэхээр ТНБД-ын шалгуурт нийцэх боловсон хүчин байхгүй байна уу. Эсвэл томилуулахаар зүтгүүлсэн хүмүүсийг нь ямар нэг шалтгаанаар буцаах үйл явц "хөшигний ард" өрнөөд байна уу. Ямартай ч АН-ын ТНБД нараа “жинхлэх“ ажил урагшгүй байна.

-ТНБД-аар томилогдох бол төрийн албанд 12-оос доошгүй жил ажилласан байх ёстой-

Тэгвэл ТНБД нарт тийм "хүнд" шалгуур тавигддаг уу. Хуулиараа ажлын туршлагын тухайд, ТНБД буюу тэргүүн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 12-оос доошгүй жил, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 6-аас доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх, хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд төрийн албанд 6-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх ёстой гэх шалгуурыг тавьдаг. Тухайн шалгуурыг хангаж буй хүнээ томилуулах асуудалд дээрх дөрвөн яамд ТНБД-аа томилуулах асуудалд идэвх санаачилгатай ажиллах нь чухал байна.

-ТАНИЛЦ: Бусад яамдын ТНБД нар-

Та бүхэнд бусад яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарын мэдээллийг хүргэе.

-Зам тээврийн яам - Сайд Б.Дэлгэрсайхан

ТНБД: Сандагдоржийн Батболд

-Гадаад харилцааны яам - Сайд Б.Батцэцэг

ТНБД: Л.Мөнхтүшиг

-Сангийн яам - Сайд Б.Жавхлан

ТНБД: Ж.Ганбат

-Эрчим хүчний яам - Сайд Б.Чойжилсүрэн

ТНБД: Н.Тавинбэх

-Батлан хамгаалахын яам - Сайд С.Бямбацогт

ТНБД: Д.Ганхуяг

-Гэр бүл, нийгмийн хамгааллын яам - Сайд Л.Энх-Амгалан

ТНБД: Л.Мөнхзул

-Засгийн газрын Хэрэг эрхлэх газар - Н.Учрал

Дөрвөн дэд даргатай

-Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам - Сайд Ж.Энхбаяр

ТНБД: Төмөр-Уяагийн Жамбалцэрэн

-Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан

ТНБД: Д.Очирбат

-Эдийн засаг, хөгжлийн яам - Сайд Л.Гантөмөр

ТНБД. И.Батхүү

-Хууль зүй, дотоод хэргийн яам - Сайд О.Алтангэрэл

ТНБД: Н.Мягмар

-Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам - Сайд С.Одонтуяа

ТНБД: Э.Баттулга

-Боловсролын яам - Сайд П.Наранбаяр

ТНБД – Х.Батжаргал

Тав хүртэлх насны хүүхдүүдийн 21.3 хувь нь ЦУС БАГАДАЛТТАЙ байна
Тав хүртэлх насны хүүхдүүдийн 21.3 хувь нь ЦУС БАГАДАЛТТАЙ байна
 
Ж.Баярмаа: С.Зориг агсан надад JCI Mongolia-д ажиллахыг санал болгосон. Намайг очиход Ерөнхийлөгч Ж.Оджаргалын хугацаа дуусаж байсан. Тэр үеэс хойш  Ж.Оджаргалтай таараагүй 20  жил өнгөрч
Ж.Баярмаа: С.Зориг агсан надад JCI Mongolia-д ажиллахыг санал болгосон. Намайг очиход Ерөнхийлөгч Ж.Оджаргалын хугацаа дуусаж байсан. Тэр үеэс хойш Ж.Оджаргалтай таараагүй 20 жил өнгөрч
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!