Монгол улсын хүн амын хоол тэжээлийн байдлыг үнэлж цаашид хүн амын хоол тэжээлийн байдлыг сайжруулах, эрүүл хооллолтыг дэмжих чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний зөвлөмж боловсруулах зорилгоор Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран НҮБ-ын Хүүхдийн Сангийн санхүү, техникийн дэмжлэгээр “Хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний VI судалгааг 2023-2024 онд Монгол Улсын эдийн засгийн 4 бүс, 21 аймгийн 112 сум, нийслэлийн 8 дүүргийн анхан шатны 200 түүврийн нэгжид зохион байгуулсан.
Судалгаанд нийт 2,789 өрх, 5 хүртэлх насны 2786 хүүхэд, төрөх насны 2513 эмэгтэйчүүд (эхчүүд), 15-49 насны 1950 эрэгтэйчүүд, 2788 жирэмсэн эмэгтэйчүүд болон ЕБС-ийн 1-12 ангийн 4742 суралцагч судалгаанд хамрагдсан.
Судалгаагаар тав хүртэлх насны нийт хүүхдийн 8.4 хувь өсөлт хоцролттой, 1.5 хувь тураалтай, 11.3 хувь илүүдэл жинтэй, 1.3 хувь туранхай буюу хоол тэжээлийн цочмог дуталтай байна. Тав хүртэлх насны хүүхдийн дунд бага жинтэй төрөлтийн тархалт харьцангуй бага (3.9%), харин том жинтэй төрөлт 11.8 хувь байв.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!