Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар танилцууллаа.
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан "Гишүүдээс өгсөн үүрэг даалгаврын дагуу Хятадын талтай гэрээ зурахдаа "Гашуунсухайт Ганцмод"-ын барилгын ажил эхлэхэд бүх боомтуудыг холбох ажлыг хамтатган шийдэхэд анхаарна. Үүнийг урд хөрштэйгөө харилцан тохиролцож гэрээнд оруулсан. Гэрээнд гарын үсэг зурагдсаны дараагаар тус тусын яамнууд өөрт хамаарах гэрээнүүдээ хийнэ. Тухайлбал Зам, тээврийн яам хил дамнасан төмөр замын байгууламжийг Хятад талаас сонгосон компанитай хийх үү, өөр компанитай хийх үү гэдгийг хэлэлцэнэ. Хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт бол нэг бүтээн байгууламж учраас нэг компани гүйцэтгэх нь зөв гэж үзэж байгаа" гэв.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!