Тав хүртэлх насны хүүхдүүдийн 21.3 хувь нь ЦУС БАГАДАЛТТАЙ байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 53 секунд

Хоол тэжээлээс хамааралтай эмгэгийн тархалт, тав хүртэлх насны хүүхэдтэй өрхийн 15-49 насны эрэгтэйчүүдийн хооллолт, хоол тэжээлийн байдлыг үнэлж, хоол тэжээлээс хамааралт эмгэгийн тархалтыг тус тус судлан тогтоосон байна.

Тав хүртэлх насны нийт хүүхдийн 8.4 хувь нь өсөлт хоцролттой, 1.5 хувь нь тураалтай, 11.3 хувь нь илүүдэл жинтэй, 1.3 хувь нь туранхай буюу хоол тэжээлийн цочмог дуталтай байна.

Тав хүртэлх насны хүүхдийн дунд бага жинтэй төрөлтийн тархалт харьцангуй бага (3.9 хувь) харин том жинтэй төрөлт 11.8 хувь байв.

Монгол Улсын тав хүртэлх насны хүүхдийн дунд цус багадалт “Дунд” зэргийн (21.3 хувь) тархалттай, цус багадалттай хүүхдүүдийн дийлэнх хувь хөнгөн, хүндэвтэр хэлбэрийн цус багадалттай байна.

Цус багадалтын тархалт 2 хүртэлх насны хүүхэд, ядуу өрх, боловсролгүй, бага эсвэл суурь боловсролтой эх, Казак хүүхдийн дунд харьцангуй түгээмэл байсан аж.

Нийт 6–59 сартай хүүхдийн 5.7 хувь нь төмөр дутлын цус багадалттай байв. Төмөр дутлын цус багадалтын тархалт хөвгүүдийн дунд охидоос 2 дахин илүү, 6–23 сартай 5 хүүхэд тутмын 1 орчим, аж байдлын түвшин доогуур өрхийн хүүхэд, боловсролгүй, бага эсвэл суурь боловсролтой эхийн хүүхдийн дунд илүү түгээмэл байна.

Манай улсын 6–59 сартай хүүхдийн 14.1 хувь нь ийлдэс дэх ферритиний түвшин багатай, 10.8 хувь нь уусдаг трансферрин рецепторийн агууламж багатай буюу төмөр дуталтай байв. Төмөр дутлын тархалтын түвшин өмнөх судалгааны дүнгээс бага зэрэг буурсан хэдий ч 6–23 сартай хүүхэд, Баруун бүс, ядуу өрх, казак хүүхдийн дунд харьцангуй өндөр хэвээр байна.

Мөн 6-59 сартай 2 хүүхэд тутмын 1 орчим (48.4%) Д аминдэмийн дуталтай, 3 хүүхэд тутмын 1 нь Д аминдэмийн нөөц дутмаг байдалд байв. Д аминдэм дутлын тархалт 2017 оны түвшнээс буурсан, харин Д аминдэмийн нөөц дутмаг байдалд өөрчлөлт ажиглагдахгүй байна. А аминдэм дутлын тархалт харьцангуй бага (7.1%) байгаа боловч, 10 хүүхэд тутмын 6 орчим А аминдэмийн нөөц багатай буюу дуталд өртөх эрсдэлтэй хэвээр байсан талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

ЭТТ: 1072 хувьцааны ногдол ашгийг цагаан сараас өмнө олгох эсэхийг энэ сарын 19-ний дотор шийднэ
ЭТТ: 1072 хувьцааны ногдол ашгийг цагаан сараас өмнө олгох эсэхийг энэ сарын 19-ний дотор шийднэ
 
ШУНХЛАЙ ГРУПП: Уул уурхайн бизнест хувьцаа эзэмшдэггүй, ийм төрлийн үйл ажиллагаа огт эрхэлдэггүй
ШУНХЛАЙ ГРУПП: Уул уурхайн бизнест хувьцаа эзэмшдэггүй, ийм төрлийн үйл ажиллагаа огт эрхэлдэггүй
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!