Л.Төр-Од: Залуус, эмэгтэйчүүдийн эрхэлж буй бизнесийг татвараас 100 хувьд чөлөөлж өсөж дэвжих боломжийг нь олгох ёстой

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 38 секунд

Бизнесийн орчин, татварын өөрчлөлт шинэчлэлтийн талаар аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл мэдээлэл хийлээ.

-------------------------

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Л.Төр-Од: Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим нь хамтарсан Засгийн газраас хэрэгжүүлж буй бизнест ээлтэй Монгол хөтөлбөрийг дэмжиж байна. Цар тахлын дараа бизнесийн сэргэлтийн үед томоохон ач холбогдолтой. Ялангуяа, бизнес эрхлэхэд саад тотгор учруулж буй энэ бүх чөдөр, тушааг халахад зориулсан хөтөлбөр гэж ойлгож байгаа. Иймд нэн даруйд хоёр чиглэлээр хамтран ажиллаж эхэлж байна. Нэгт, бид татварын орчныг нэн даруй цогцоор нь шинэтгэх ёстой. Зүгээр л хувь хэмжээг бууруулж өөрчлөх биш юм. Цогцоор нь шинэтгэл хийж бизнест учруулж буй жижиг дунд бизнес, гарааны бизнес, тэр дундаа залуус, эмэгтэйчүүдийн эрхэлж буй бизнесийг татвараас 100 хувь чөлөөлж тодорхой хугацаанд өсөж дэвжих бойжих боломжийг нь олгох ёстой. Мэдээж татварын хувьд Нийгмийн даатгалын шимтгэл хурцаар яригдаж байгаа. Нийгмийн даатгалын шимтгэлийг аж ахуйн нэгжүүд өөрсдөө татварын байцаагчийн чиг үүргийг гүйцэтгэж ажиллах ёстой. 25 хувийг төлж ажиллаж буй энэ дарамт, Үндсэн хуулиар зөрчигдөж эрх, үүргээ ухамсарлаж шинэтгэл хийх ёстой. гэлээ.

Нийслэлийн 176 уулзварт хиймэл оюун ухаанд суурилсан 2600 гаруй камерыг суулгажээ
Нийслэлийн 176 уулзварт хиймэл оюун ухаанд суурилсан 2600 гаруй камерыг суулгажээ
 
Сэлэнгийн Ерөө, Хүдэрт 34 см хүртэл цас хунгарлажээ
Сэлэнгийн Ерөө, Хүдэрт 34 см хүртэл цас хунгарлажээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!