Л.Гантөмөр: Ч.Лодойсамбуу хэтэрхий сэтгэл хөдлөлөөр асуудалд хандаж байна. АН засаг төрөөс зугтах, ажлаас холдох эрмэлзэл байхгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 40 секунд

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах албан бичиг боловсруулж, УИХ-ын гишүүдээс гарын үсэг цугуулж эхэлсэн талаараа өчигдөр мэдээлсэн.

Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, салбар хоорондын зохицуулалт, шуурхай удирдлагаар хангах Шуурхай штабын V хуралдааны үеэр АН-ын дарга Л.Гантөмөр хэвлэлд дараах мэдээллийг өгөв. Тэрбээр:

-Ч.Лодойсамбуугийн тавьж байгаа асуудлын хувьд бид дэвшүүлсэн хөтөлбөрийнхөө ард гарах учиртай. Хамтарсан Засгийн газрын "Хурдтай хөгжлийн төлөөх зориг" гэх гэрээг АН-ын улс төрийн зөвлөлөөр дэмжүүлж байгуулсан. Засгийн газар ямар нэгэн байдлаар салж сарних дээрээ тулвал дээрх гэрээг дүгнэнэ. Гэрээ биелээгүй тохиолдолд огцрох эсэх асуудал хөндөгдөнө. Тиймээс УИХ-ын гишүүн бүрэн эрхтэй гэх утгаараа Ч.Лодойсамбуу асуудалд сэтгэл хөдлөлөөр хандаж байна.

Яг үнэндээ АН засаг төрөөс зугтах, ажлаас холдох эрмэлзэл байхгүй. АН-ын байр суурь бол Засгийн газрын бат бөх байдлыг хадгалах ёстой.

Ер нь гишүүд нийгмийг цочроосон дуулианаар Засгийн газрыг огцруулахаар сэтгэл хөдлөлөөр ханддаг. Үүний үр дүнд янз бүрийн хөдөлгөөн бий болдог. Энэ тогтворгүй байдлын үр дагавар бол өнөөдрийн энэ Улаанбаатарын байгаа байдал буюу утаа, түгжрэл.

Шахмал түлшийг эсэргүүцэж өөрийгөө шатаах гэж оролдсон иргэнийг цагдаа нар зогсоожээ
Шахмал түлшийг эсэргүүцэж өөрийгөө шатаах гэж оролдсон иргэнийг цагдаа нар зогсоожээ
 
Таксины жолооч үйлчлүүлэгч эрэгтэйн гар утсыг булаан авч данснаас нь 25 сая төгрөгийг өөр рүүгээ  шилжүүлжээ
Таксины жолооч үйлчлүүлэгч эрэгтэйн гар утсыг булаан авч данснаас нь 25 сая төгрөгийг өөр рүүгээ шилжүүлжээ
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!