Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөө Нийслэлийн гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг хариуцна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 58 секунд

Нийслэлийн ИТХ-аас орон нутгийн өмчит “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК байгуулах тухай тогтоолыг өнгөрсөн онд гаргасан юм. Монгол Улсын Засгийн газрын өнгөрсөн 12 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар 2025 оныг “Нийслэлийн бүтээн байгуулалтыг дэмжих жил" болгон зарласантой холбогдуулан гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг эрчимжүүлэхээр болоод буй.

Тэгвэл НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөөг “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн захирлаар томилсон бөгөөд тус компани нь Хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу гэр хорооллыг орон сууцжуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй. Мөн гэр хорооллын дахин төлөвлөлт, ашиглалтын шаардлага хангаагүй орон сууцыг нураах, барилгажуулах зэрэг бүтээн байгуулалтын ажлыг хариуцан ажиллах юм байна.

Нүгэл хилэнц, алдаа уналт бүгдийг наминчилж ариусган 10 цагаан буяныг дэлгэрүүлэх “Нүннэй“ хурал энэ сарын 11-нд болно
Нүгэл хилэнц, алдаа уналт бүгдийг наминчилж ариусган 10 цагаан буяныг дэлгэрүүлэх “Нүннэй“ хурал энэ сарын 11-нд болно
 
Монгол Улсын начин Б.Ганбаатарын нэрэмжит хүчит 128 бөхийн барилдаанд  Улсын аварга О.Хангай түрүүлж, үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар үзүүрлэв