Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүүхдийн чуулганыг угтсан салбар хэлэлцүүлэг боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 9 секунд

Баянзүрх дүүрэг нь 2024 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан дүүргийн Хүүхдийн төлөө зөвлөлөөс энэ сарын 29-ний өдөр “Оролцъё-нөлөөлье” уриан дор “Хүүхдийн чуулган” хийхээр төлөвлөн ажиллаж байна.

Энэхүү ажлын хүрээнд хүүхдийн эрхийн хэрэгжилтийн талаарх судалгааг 3000 хүүхдээс цахимаар авч, судалгааны үр дүнг 6 салбар дэд хуралдаанаар өнөөдөр хэлэлцлээ.

  • Гэр бүлийн орчин дахь хүүхдийн эрх, хамгааллын хэрэгжилт
  • Сургуулийн орчин дахь хүүхдийн эрх, хамгааллын хэрэгжилт
  • Эрүүл мэндийн орчин дахь хүүхдийн эрх, хамгааллын хэрэгжилт
  • Нийгэм, аюулгүй байдлын орчин дахь хүүхдийн эрх, хамгааллын хэрэгжилт
  • Цахим орчин дахь хүүхдийн эрх, хамгааллын хэрэгжилт

Хүүхдийн хөгжил, оролцоо гэсэн 6 чиглэлийн хүрээнд хүүхдүүд өөрсдөө тулгарч буй бэрхшээл, шийдвэрлэх арга замуудаа эрэлхийлж, салбар хуралдаанд тулгарч буй асуудлуудаа эрэлхийлж, 11 дүгээр сарын 29-нд болох “Хүүхдийн чуулган”-аар шийдвэр гаргагч нарт танилцуулахаар боллоо.

Иргэд “Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн багц”-д 2 жилд нэг удаа хамрагдах боломжтой
Иргэд “Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн багц”-д 2 жилд нэг удаа хамрагдах боломжтой
 
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.