Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цоохор ирвэсний тоо толгой 20 гаруй хувиар цөөрчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 25 секунд

Цоохор ирвэсний тоо толгой сүүлийн 16 жилд 20 гаруй хувиар цөөрчээ. Тиймээс цоохор ирвэс хамгаалах өдрийг тохиолдуулан Ховд аймгийн албан байгууллагууд олон талт ажил хийж байна.

Тодруулбал, авто замын хөдөлгөөнд оролцож буй иргэд, жолооч нарт ирвэсний өнөөгийн нөхцөл байдал, зэрлэг ан амьтныг хамгаалах чиглэлд салбар байгууллагаас хэрэгжүүлж байгаа зарим ажлын талаар мэдээлэл танилцуулж, гарын авлага, тараах материал өгч ажиллалаа.  Цоохор ирвэсний нийт популяцын 20 хувь Монгол Улсад, үүний гуравны хоёр нь Алтай соёны бүс нутгийн Монгол дахь хэсэгт байдаг.

2100 он хүртэл цоохор ирвэсний амьдрах орчин хэрхэн өөрчлөгдөх таамаглалыг харахад уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр одоогийн амьдрах орчны 39 хувь нь хомсдох эрсдэлтэй. Мөн энд Монгол орны говь, хангайн бүс нутаг багтаж байна. Харин Алтай соёны бүс нутаг бол цоохор ирвэсний чухал амьдрах орчин бөгөөд түүний оршихуйн эцсийн газар байх магадлалтай гэж эрдэмтэд үзэж байгаа аж. Цоохор ирвэс экологи эдийн засагт 22 сая төгрөгийн үнэлгээтэй байна.

Польшид үр хөндүүлэхийг хориглосон байна
Польшид үр хөндүүлэхийг хориглосон байна
 
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.