ЧУУЛГАН: Хүний эрх, эрх чөлөөний 24 дэх илтгэлийг хэлэлцэж, байнгын хороодод үүрэг өглөө

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 46 секунд

УИХ-ын чуулганы өнөөдөр /2025.05.01/-ийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг хэлэлцэж, илтгэлтэй холбогдуулан УИХ-ын даргын зүгээс байнгын хороодын дарга нарт үүрэг өглөө.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд заасны дагуу Комисс Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг жил бүрийн эхний улиралд багтаан Улсын Их Хуралд хүргүүлдэг.

ХҮЭК-оос хүргүүлсэн Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг “Сонгох, сонгогдох эрх: 2024 оны сонгуулийн үйл ажиллагаа”, “Хүний эрх хамгаалагч өмгөөлөгч, сэтгүүлчийн өнөөгийн нөхцөл байдал”, “Хүний эрх ба цахим технологи”, “Цахим технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийлэл”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дахь бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийн эрхийн зарим асуудал”, “Шударгаар шүүлгэх эрхийн хэрэгжилт” гэсэн 6 бүлгийн хүрээнд боловсруулж, Улсын Их Хурлын холбогдох тогтоолын төсөлд тусгуулах 44 саналыг тусгасан байна. 24 дэх илтгэлийн талаар Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид танилцуулж, УИХ -ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

Илтгэлийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ийнхүү хэлэлцсэнээр дээрх 6 сэдвийн хүрээнд холбогдох байнгын хороод асуудал бүрийг нэгбүрчлэн хэлэлцэж, хэрхэн шийдвэрлэх санал дүгнэлтээ нэгтгэн УИХ-д танилцуулах юм.

“Тэнгисийн эрэг дээрх 24/7” шоуны оролцогч Trae, Tod хоёр үерхэж байгаагаа албан ёсоор зарлалаа
“Тэнгисийн эрэг дээрх 24/7” шоуны оролцогч Trae, Tod хоёр үерхэж байгаагаа албан ёсоор зарлалаа
 
Хүннү хотын тээвэр логистикийн талаарх мэргэжлийн холбоод, компаниудын саналыг сонсож, ажлын хэсэг байгууллаа
Хүннү хотын тээвэр логистикийн талаарх мэргэжлийн холбоод, компаниудын саналыг сонсож, ажлын хэсэг байгууллаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!