АН-ынхан чуулганы хуралдаанд оролцох эсэх нь Ерөнхий сайдаас шалтгаалах болж, засагт орсон сайд нар нь намын даргатайгаа хавчигдав

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 31 секунд

Өнгөрөгч даваа гарагт АН-ын бүлэг хуралдаж, сонирхолтой улс төрийн шийдвэр гаргасан нь Ерөнхий сайд УИХ-ын гишүүн Ж.Баярмаа нарын улстөржилттэй холбоотой буюу намын эмэгтэй гишүүнийг нь доромжилж, бүдүүлэг хандсан гэдэг шалтгаанаар улс төрийн акц хийхээ мэдэгдсэн билээ.

Тодруулбал, өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт болсон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд Баялгийн сангийн хуулийн хэрэгжилтийг танилцуулж гишүүдийн асуултад хариулсан юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Баярмааг "С.Баярцогт даргын асуултад хариулъя. Та улстөржиж байвал би ч бас улстөржиж чадна" хэмээн ёжилсон билээ.

Уг үйлдэлтэй холбоотойгоор АН-ын гишүүд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг УИХ-ын гишүүн Ж.Баярмаагаас уучлалт гуйх хүртэл чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохгүй гэдгээ илэрхийлсэн юм. Тэдний хэлж буйгаар Ерөнхий сайдын уучлалт гуйх хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байгаа бөгөөд хэрэв чуулганы танхимаас уучлалт гуйхгүй бол цаашид УИХ, Байнгын хороодын хуралдаанд тэд оролцохгүй гэдгээ мэдэгдээд буй.

Хамгийн сонирхолтой нь бүлгийн гишүүдийн гаргасан шийдвэртэй холбоотойгоор засагт орсон АН-ын сайд нар, намын даргынхаа хамт хавчигдаж, бүлэгтэйгээ хэрхэн ойлголцох аргаа олж ядаж байгаа аж.

Нийслэлийн цэрэг татлага маргаашаас эхэлнэ
Нийслэлийн цэрэг татлага маргаашаас эхэлнэ
 
ШУУД: МАН-ын Бага хурал нууц санал хураалт явуулах саналын томъёолол дээрээ санал нийлээгүй тул ТҮР ЗАВСАРЛАЛАА
ШУУД: МАН-ын Бага хурал нууц санал хураалт явуулах саналын томъёолол дээрээ санал нийлээгүй тул ТҮР ЗАВСАРЛАЛАА
Сэтгэгдэл (5)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!